2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
09:00
S28
10:00
S28
11:00
S44
10°
12:00
S44
11°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
14°
19:00
S44
13°
20:00
S44
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны хоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болжээ. Үүнээс 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний хоёр сард

  • ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, 
  • бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орсон бол 
  • 1.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай зэрэг аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байгаа аж.

x