2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын сонгуулийн сурталчилгаанд эротик өнгө аяс давамгайлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Ням гарагт зохион байгуулагдана. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд эротик өнгө аястай зурагт хуудаснууд давамгайлж байна.

Тухайлбал саяхан Архангельскийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, эрх баригч Нэгдсэн Орос намын улс төрч Александр Дятловын эхнэр Юлия Дятлова сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд сайн дурын үндсэн дээр дараах зурагт хуудсыг гаргаж тараажээ.

Тэр уг зурагт хуудсанд найман загвар өмсөгч бүсгүйчүүдийн хамт нүцгэн зогсож “Бид сонгуульд оролцоно!” гэсэн уриагаар биесээ халхалсан байна.

 

Зургийг сошиал сүлжээнд тараахдаа “Санал хураах цэгт бид чамтай уулзана!” гэсэн тайлбар нэмжээ.

Эрчүүдэд зориулагдсан Maxim сэтгүүлийн газар бас залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан агуулгатай онлайн стикерүүдийг сошиал сүлжээгээр тараасан юм. Сонгуульд санал өгөх нь насанд хүрсэн хүний хийдэг зүйл гэж энэ сурталчилгаанд ухуулжээ.

Тус сэтгүүлийн газар бас сонгуулийн сурталчилгааны эротик зурагт хуудсуудыг саяхан гаргаж тараасан ба энэ зурагнуудыг бүтээх үйл явцаар видео дүрс хийж YouTube сүлжээнд байрлуулсныг сая гаруй хүн үзээд байна. Maxim сэтгүүлийн захиргаа уг сурталчилгааг хэн захиалсныг нууцалж байгаа юм.

 
 
 
 

Энэ бүх арга хэмжээ нь залуу үеийнхнийг сонгуульд идэвхтэй оролцуулж, ирцийг бүрдүүлэхэд чиглэж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Russia Today

 

x