Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хаан" нисэх онгоцны буудлын цахилгаан тасарч, зорчигчдын бүртгэл саатжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө өглөө/2018.03.13/ "Чингис хаан" нисэх онгоцны буудлын тог тасарч, зорчигчдын бүртгэл саатсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархлаа.

Иргэдийн хувьд "Буудал 30-40 минут цахилгаангүй байсан" хэмээн твитерт жиргэсэн байгаа ч ИНЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтантай холбогдож тодруулахад "Нисэх буудалд тогны хязгаарлалт хийх тухай мэдэгдэл өмнө нь ирсэн учраас нөөц генератороо бэлдсэн байсан. Тог тасармагц нөөц генераторыг залгасан. Удаан хугацаагаар тоггүй байгаагүй.

Тог тасарснаас үүдэлтэйгээр нислэгийн хуваарь өөрчлөгдөөгүй. Бүх нислэг хуваарийнхаа дагуу хөөрсөн.

Түүнчлэн нислэгийн удирдах байр буудлаас тусдаа цахилгааны тасралтгүй эх үүсвэртэй. Тог тасарвал автоматаар өөр эх үүсвэр рүү шилждэг учраас нислэгийн аюулгүй байдал тал дээр асуудал гардаггүй" гэсэн тайлбар өглөө.

Гэвч газар дээр нь байсан иргэдийн хувьд доорх байдлаар жиргэж, зарим зорчигч дамжин нислэгээ хойшлуулжээ.