Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын ахлах шинжээч С.Норов танилцууллаа.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард  11,940 эх амаржиж, 12,017  хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1,735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1,744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна.

1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард  1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ. 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6,003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид  16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор,  гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна. 

Улаанбаатар хотод 2018 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.