Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статискийн хорооноос мэдээлснээр Улсын хэмжээнд 2018 оны эхний хоёр сард 7,368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,590 (54.2%) -ээр өсжээ.

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд

  • хулгайн гэмт хэрэг 1,397 (91.5)
  • залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин)
  • дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин)
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 118 (65.6 %)
  • хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин) -өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин бүртгэгдсэн гэмт хэрэг хоёрдугаар сард 3,382 болж, өмнөх оны мөн үеэс 1,303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-гоор буурсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6.248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2,684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.