2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Нэгдүгээр ангийн сурагчдын материаллаг хэрэгцээг хангахаас гадна СЭТГЭЛ ЗҮЙН дэмжлэг өгөх нь хамгийн чухал"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN

“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнгийн хурал өнөөдөр Блю Скай зочид буудалд боллоо.

Энэхүү төслийг Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол, Cоёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамтран Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүгийн тусламжтайгаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд өнгөрсөн 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ. Нийт 1,849 багш, 15,681 сурагчид төслийн үр дүн шууд хүрчээ.

Төслийн мэргэжилтэн Ч.Пүрэв-Очир “Манай боловсролын систем 12 жилд шилжсэнээс хойш 6 настай хүүхэд сургуульд элсдэг болсон. 6 нас гэдэг хүүхдийн чухал, эгзэгтэй үе шат байдаг. Сургууль гэдэг таньж мэдэхгүй орчинд хүүхдийг бэлтгэх нь маш чухал. Нэгдүгээр ангидаа хөгжлийн бэлэн байдал нь хангагдаад, сурлагын амжилт нь сайжирвал дараа дараагийн түвшинд суралцах чадвар нь ахидаг гэдэг судалгаа бий. Тиймээс энэ хэрэгцээг үндэслэж төслийг боловсруулан хэрэгжүүллээ” гэв.

Бид тайланг танилцуулах үеэр холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж нэгдүгээр ангийн сурагчдыг бэлтгэх, сурах үйл явцыг нь дэмжихэд эцэг эхчүүдийн зүгээс шаардлагатай байгаа зүйлсийг тодруулсан юм.

“Танил бус, шинэ орчинд очих нь хүүхдийн гэлтгүй том хүний ч сэтгэл зүйд ачаалал болдог”
 

Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан Б.Ариунтунгалаг “Дасан зохицох, суралцах чадвар бүтэн жилийн хугацаанд үргэлжилдэг ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдүүдэд бага хугацаа шаарддаг. Тиймээс хүүхдээ аль болох урт хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгтэй. Хэдий чинээ урт хамруулна тухайн хүүхэд сургуулийн амьдралд дасан зохицдог.

Манай судалгаанаас харахад цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд сургуулийн эхний 3 сард нэлээн хүндрэлтэй байсан. 4-5 дахь сард харьцангуй дасан зохицох чадвар нь өсөж, цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн түвшинд хүрэхгүй ч тодорхой хэмжээний ахиц гарсан нь харагдаж байна.

Эцэг эхчүүд материаллаг зүйлийг нь сайн бэлддэг ч хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлтгэх тал дээр дутмаг ханддаг. Тэгэхээр эцэг эхчүүд 1 дүгээр ангид хүүхдээ оруулахаасаа өмнө сургуультайгаа маш сайн хамтран ажиллах шаардлагатай. Тухайлбал, хүүхдээ сургуулийн орчин, багш нартай нь танилцуулах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хүүхдүүд хичээлдээ сууж эхлэхэд ямар нэгэн айдасгүй байна. Яагаад гэвэл хүүхэд танил орчиндоо очиж байна.

Танил бус, шинэ орчинд очих нь хүүхдийн гэлтгүй том хүний ч сэтгэл зүйд ачаалал болдог” гэв.

"эцэг, эх байна гэдэг асар том хариуцлага"
 

Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн захирал Баяржаргал “Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургуулийн зүгээс зөвлөхөд нэгдүгээрт эцэг, эх байна гэдэг асар том хариуцлага. Хүүхдээ сургуульд сургах нь хүүхдийнхээ ирээдүйг үзэглэж байгаа гэсэн үг.

Ямар сургууль, ямар багшийг сонгон суралцах эрх нь байгаа. Хоёрдугаарт хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мэдээж хичээлийн хэрэгсэл, материаллаг зүйлсийг нь хангахын зэрэгцээ сэтгэл санааны бэлтгэлийг нь маш сайн хангаарай.

Сургууль гэдэг маш сайхан зүйл, ирээдүйд сайн хүн болоход чинь дэмжлэг үзүүлдэг гэдгийг ойлгуулж, эерэг мессэж өгч байх ёстой.

Сургуульд орно гэдэг нь хүүхэд зөвхөн сургууль, багш нарын анхааралд орж байна гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ эцэг эхчүүд багш, сургуультай нь хамтран ажиллах нь чухал.

Хүүхэд гэдэг өвөрмөц ертөнц. Тэд өөрийн гэсэн үзэл бодолтой, айдас түгшүүртэй. Шинэ орчинд ороход хүүхдэд мэдэхгүй, чадахгүй олон зүйл тохиолдоно. Багш нар ч гэсэн үүнийг мэддэг хэрнээ анзаарахгүй өнгөхөөр тохиолдол бий” гэв.

 

“Сургуульд дасан зохицох хөтөлбөр”-ийн тусламжтайгаар сонгосон төрийн өмчийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эхийг чадавхжуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, төслийн үр дүнг бодлогын түвшинд тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж дараах үр дүнгүүдэд хүрсэн байна.

Төсөлд хамрагдсан 24 сургуулийн бага ангийн 1,849 багшийг хүүхдийн сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын талаар мэдлэг, ойлголт, чадвартай болж, 1-р ангийн сурагчдын сургуульд дасан зохицох явцыг үнэлэх, түүнд үндэслэн хүүхэд бүрт тохирох дэмжпэг, туслалцааг өгөх чадвартай болжээ. Төслийн үр шимийг нэгдүгээр ангийн 15,681 сурагч шууд хүртсэн байна.

Зорилтот 24 сургууль төслийн тусламжтайгаар “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр”, “Өөрийн үнэлгээ”-ний тогтолцоог боловсруулан хэрэгжүүлж, үүний үр дүнд нэгдүгээр ангийн хүүхдийн суралцах чадварыг дэмжих сургуульд дасан зохицоход туслах бүтэц, тогтолцоотой болсон. Мөн харъяалагдах хороо, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааны түвшин нэмэгдсээр байна.

Зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн нийт 158 багш Эцэг Эхийн Зөвлөлийн 795 гишүүдэд хүүхдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг хэрхэн дэмжих талаар сургалтууд зохион байгуулснаар зорилтот сургуулиудын 1-р ангийн сурагчдын нийт 18,000 гаруй эцэг эхэд мэдээлэл түгээх, хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага солилцох зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамруулах замаар мэдлэг, чадварыг нь нэмэгдүүллээ. Үүний үр дүнд эцэг эхийн оролцоо нэмэгдэж, улмаар сургууль, багш нартай няпг хамтран ажиллах болжээ.

Төслийн гол оролцогч талууд 1-р ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадвар ихээхэн чухал болохыг тэмдэглэж, төслийн үр дүнгийн тогтвортой байдалд анхаарч ирсний үр дүнд төслийн “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон “Дасгал ажлын дэвтэр”-ийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд БСШУСЯ хамтран ажиллажээ. Мөн нийслэлийн Боловсролын газар төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нартай хамтран нийслэлийн ЕБС-иудын 1-р ангийн 800 багшид сургалт зохион байгуулж, тэдний дасан зохицох, суралцах чадварын талаарх мэдлэг, ойлголт, чадварыг бэхжүүлжээ.

Цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачлагуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон 6 настнуудын суралцах чадварыг сайжруулахад сургалтын нэг загвар болгон ашиглах бүрэн боломжтой боллоо гэж тус үйл ажиллагааны үеэр онцолсон юм.

 
 
 
 
 

 

 

x