Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Givenchy брэндийг үүсгэн байгуулагч 91 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Живонши, Одри Хепбурн нар 1991 онд

Францын хувцас загварын Givenchy брэндийг үүсгэн байгуулагч Хюберт Дэ Живонши 91 насандаа таалал төгссөн болохыг түүний ойрын хүн Даваа гарагт зарлажээ.

Живонши нь дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөн гарсан Парисын хувцас загварын элитүүдийн нэг бөгөөд 1952 онд Givenchy загварын ордноо байгуулж байв.

Тэрээр алдарт “богино хар даашинз”-ийг зохион бүтээгч бөгөөд кино од Одри Хепбурны хэв маягийг тодорхойлж, түүнтэй 40 жилийн турш нөхөрлөсөн хүн юм.

Мөн АНУ-ын тэргүүн хатагтай Жэклин Кеннэди түүний үнэнч үйлчлүүлэгч байсан гэдэг. Нэрт загвар зохион бүтээгч өнгөрсөн Бямба гарагт унтаж байх үедээ амьсгал хураасныг түүнтэй удаан хугацаанд хамтран ажилласан загвар зохион бүтээгч Филипп Венет мэдэгджээ.

“Хюберт Дэ Живонши нь хагас зууны турш Парисын дэгжин хээнцэр байдлын билэгдэл болж байв” гэж Givenchy ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Givenchy брэндийг эзэмшдэг LVMH группын ерөнхийлөгч, Францын хамгийн баян хүн Бернард Арно “Тэр бол 1950-аад оны үед Парисыг дэлхийн хувцас загварын оргилд хүргэгсдийн нэг байсан юм” гэж эмгэнэлийн захидалдаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP