2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын СИНДРОМД гүн өртөхгүй байх ТАВАН ЗӨВЛӨМЖ

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN

Хаврын улиралд бид яагаад сэтгэл санааны хувьд тогтворгүй болж,  бие сульдаж ядардаг юм бол. Эдгээр асуултын хариултыг мэргэжлийн хүмүүсээс тодруулан, хэрхэн хаврыг бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл, эрч хүчтэй даван туулах зөвлөмжийг бэлтгэлээ.

“Хавар” сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд, биологийн, нийгмийн, сэтгэлийн хүчин зүйл ч гэж байна. Эдгээрийн дотроос улирал буюу “хавар” хэмээх биологийн хүчин зүйл хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг аж.

“Хүний сэтгэл хөдлөлийн тархин дахь химийн бодисуудын хэмжээ дээшээ, доошоо болж өөрчлөгдөхөд тогтворгүй болдог. Тэдгээр бодисын нэг болох сертониноор жишээ авъя. Намар сертонины хэмжээ буурахад гунигтай, дүнсгэр болж, эсрэгээрээ хавар хэмжээ нь нэмэгдэхэд хөөргөн дэвэргэн, өөдрөг болдог. Тэдгээр бодисын хэмжээ ихсэж буурахад нарны тусгал, хэт ягаан туяа нөлөөлдөг байна. 

Тэнгэр муухайрахаар хүмүүсийн үе мөч, мэс заслын сорви өвддөг шиг нарны хэт ягаан туяаны өөрчлөлт сэтгэл зүйд нөлөөлдөг” хэмээн СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин тайлбарлалаа.

Хаврыг бие болоод сэтгэл зүйн хувьд өвчлөхгүй даван туулах ТАВАН зөвлөмж

1. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийд

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнийг сэтгэцийн эмгэгтэй эсвэл эрүүл гэж хэлж болохгүй. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэгт стресстэй холбоотой хүндрэлүүд, нойргүйдэл гэх мэт ямар нэгэн байдлаар заавал шийдвэрлэх ёстой асуудал танд байна гэсэн үг.

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30 орчим хувь нь сэтгэцийн эмгэгээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг.  

Тиймээс доорх асуултуудыг өөрөөсөө шударгаар асуу. Өөрөө мэдэхгүй байх тохиолдол байна. Тэгэхээр хүнээс асууж болно. Эдгээр асуултад хариулсны дараа та сэтгэл хангалуун биш байгаа бол эмчид хандаж асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаарай. Эмч танд сэтгэл зүйн тусламж үзүүлнэ.

  1. Би өөрийн боловсрол, оюуны чадамжийнхаа түвшинд нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж чадаж байна уу?
  2. Би үүндээ сэтгэл хангалуун байна уу?
  3. Би гадуурхагдаж байна уу, ганцаардаж байна уу? /Гэртээ, ажил дээрээ, найз нөхөд дундаа гэх мэт хаана ч байж болно/
  4. Миний тархи хэвийн ажиллаж, бүтээмжтэй байна уу, Үүндээ би сэтгэл хангалуун байж чадаж байна уу, Эцэст нь би аз жаргалтай байна уу гэдгийг л өөрөөсөө асуух юм.

2. Сэтгэцийн эмгэг нэгэнт үүссэн бол сэдрэхээс нь урьдчилан сэргийл

Сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлээс гадна шалтгаан байна. Сэтгэцийн эмгэгийн хувьд удамших хандлагатай гэж үздэг. Сүүлийн үед хүний генийн дарааллыг судалж, ямар генийн дараалалтай хүн сэтгэцийн эмгэгээр өвчлөх магадлалтай вэ гэдгийг тогтоодог болсон. Тухайн хүний генийн дараалалд "хавар" гэдэг хүчин зүйл нөлөөлснөөр сэтгэцийн эмгэг үүсч болно.

Нэгэнт үүссэн бол бас сэдэрч болно. Тиймээс өмнө нь ямар эмгэгээр өвчилж байснаас хамаараад жишээлбэл, солиорлын эмгэгтэй бол хүчин зүйл нөлөөлж эхлэхээс өмнө буюу улирал угтаж эмээ уух, эсвэл тогтмол ууж байхыг зөвлөдөг.

3. Бие махбодь сэтгэл зүй хоёрыг "салгаж" болохгүй

Хэн нэгэн хүн хөлөө хугалчихаад хэзээ ч аз жаргалтай байхгүй. Их хэмжээний өвдөлт мэдэрч байгаа хүн сэтгэлийн хувьд аз жаргалтай байхгүй. Сайн анзаарвал энэ бас эсрэгээрээ ажиглагддаг. Сэтгэл хэвийн, тайван биш байхад бие өвдөх магадлал өндөртэй. Жишээлбэл, даралт ихсэх өвчин ихэнх тохиолдолд сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалдаг.  

4. Хөнгөн хоолло

Хамгийн түрүүнд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Хөнгөн чанарын жимс, жимсгэнэ, хүнсний ногоо идэх хэрэгтэй.

Өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Үргэлжлүүлэн өөх тос ихтэй хоол идсээр байвал биеэс хорт бодис гадагшилж чадахгүйд хүрч улмаар өвчин эмгэг тусах эрсдэл нь нэмэгддэг байна.

Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах бус хэмжээг нь бага багаар багасгах, жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглээрэй.

Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй”-г НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан зөвлөж байна.

5. Дулаан хувцасла

Хавар боллоо гээд хамаг хувцсаа тайлаад хаячихаж болохгүй. "Хаврын салхи хавирга нэвт" гэж үг бий. Мөн ханиад хүрлээ гээд шууд эм уух, тариа, дусал хийлгэх нь дархлааг тэтгэх хэдий ч ямар нэг өөр өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг байна. Иймээс эмийн бус бэлдмэл/амин дэмийн ундаа, витамин/ хэрэглэж дархлаагаа тэтгэн, ходоод гэдсээ цэвэрлэх нь тухайн хүний биед гарч буй өөрчлөлтийг даван туулах хүч нь болж өгдөг.

x