2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
08:00
S28
09:00
S28
10:00
S44
10°
11:00
S44
11°
12:00
S44
12°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
13°
19:00
S44
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN

Блү Скай зочид буудлын Топаз танхимд

08:30 цагт: “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах нь” талуудын зөвлөлдөх семинар болно

Хэлмэгсдийн хөшөөний хойно

08:30-17:30 цагт: Иргэн Б.Батдэлгэр жагсаал цуглаан зохион байгуулна.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

09:00 цагт: "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018" сэдэвт хэлэлцүүлэг болно.

 "Чингис" зочид буудлын  хурлын танхимд

09:30 цагт:  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.

Корпорейт зочид буудал, Конвешн центр танхимд 

09:30 цагт:  Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Үндэсний хөгжлийн газар Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийн нээлтийн ажиллагаа болно.

Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр 

10:30 цагт: УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр очиж, дүүргийн хог хаягдлын менежмент, тулгарч буй асуудлуудын тухай танилцана. Үүний дараа СХД-ийн 117-р цэцэрлэг дээр очиж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар хийх их засварын ажлын гэрээг байгуулах арга хэмжээнд оролцоно.

ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хоёр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:  Казахстан Улсын дуучин Мадина Садуакасовагийн “Мөрөөдлийн улс” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

11:30 цагт: "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.

МҮЭСТО-ны бага танхимд

12:00 цагт: Ардчилсан намын ҮБХ-ны сонгуулийн нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажиллагаа болно. Энэ үеэр ҮБХ-ны эргэлт (ротаци)-тай холбоотой мэдээллийг намын удирдлагууд болон Дотоод сонгуулийн хорооноос тодруулах боломжтой. 

Офицеруудын ордонд 

13:00 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг угтан зохион байгуулж буй "Эх орны цэрэг-2018" яруу найргийн наадам болно.

Тусгаар тогтнолын ордонд 

13:30 цагт: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан "Улс төрийн намын хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд УИХ гишүүнд болон улс төр, нийгмийн ухааны судлаач, доктор профессор нар оролцоно.

x