Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Балбын нийслэлд онгоц осолдож, 50 хүн амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан зорчигч тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож, доод тал нь 50 хүний амь үрэгдэн, арав гаруй хүн бэртжээ.

Уг явдал нь 2012 онд Пакистаны нисэх онгоц Исламабадад осолдон 127 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас хойш Өмнөд Азид тохиолдож байгаа хамгийн том осол болж байна.

Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан боловч газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автжээ.

Bombardier Dash Q400 загварын нисэх онгоц нь US-Bangla компанийн өмч бөгөөд 67 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнтэй аялж байсан гэнэ.

Зорчигчдын 33 нь Балбын иргэд, 32 нь Бангладешийн иргэд байсан бол Хятадын нэг, Мальдивын нэг иргэн явсан байна.

Онгоц буух зурвасаас гарах болсон шалтгааныг мэргэжилтнүүд шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Quartz