Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажил, төслийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон. Уг ажлын гүйцэтгэгчийг Унгар улсын хүсэлтийн дагуу тус улсын Засгийн газраас санал болгох компаниудын дундаас хязгаарлагдмал байдлаар сонгон шалгаруулахаар болсон юм.
Биокомбинатын өргөтгөлийн ажлыг төлөвлөгөөний дагуу 2018 оны 6 дугаар сард эхлүүлэхэд талууд харилцан санаачилгатай, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо.
Төслийн шав тавих ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар хүрэлцэн ирж оролцохоо илэрхийлсэн тухай Элчин сайд Галошфай Михай мэдээлэл өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.