2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
08:00
S28
09:00
S28
10:00
S44
10°
11:00
S44
11°
12:00
S44
12°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
13°
19:00
S44
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн замын цагдаа хиймэл оюунтай нүдний шил ашиглаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Бээжин хотын замын цагдаа хиймэл оюунаар тоноглосон нүдний шилийг туршиж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Уг шил нь замаар өнгөрч буй автомашинуудын дугаар болон жолоочийн царайг хэдхэн миллисекундын дотор таних чадвартай гэнэ. Хэрвээ машин нь “хар жагсаалт”-д орсон байвал шилэн дээр улаан дөрвөлжин дотор анхаарлын тэмдэг дүрслэгдэж зүүсэн цагдаад мэдээлэх юм.

Өнгөрсөн сар шинийн баярын өмнө Хятадын Хэнань мужийн цагдаа гэмт хэрэгтний царайг танигч шилийг төмөр замын өртөөн дээр хэрэглэж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл эдгээр ухаалаг шилнүүдийг LLVision компани бүтээсэн юм байна.

Хятад улс царай танигч технологийг сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байгаа. Тус улс даяар 170 сая хяналтын камер ажиллаж, хүмүүсийн царайг шалгаж байдаг ба 2020 онд энэ тоог гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Хэрвээ ингэж чадвал бараг хоёр иргэн тутамд нэг камер ноогддог болно гэсэн үг. Хятад улс 1.3 тэрбум хүн амынхаа дурын нэгний царайг 3 секундын дотор илрүүлж таньдаг болгох эцсийн зорилготой байгааг дотоодыг хамгаалах яам нь мэдэгдэж  байв.

Ялангуяа салан тусгаарлах үзэл муслим хүн амын дунд өндөртэй Шинжаан мужид ийм технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх гэж байгаа юм. 2016 онд Шинжааны цагдаа иргэдийн дуу хоолойн мэдээллийн санг үүсгэж эхэлсэн. Ингэснээр утасны цаана хэн ярьж байгааг даруй мэддэг болох зорилготой нь тодорхой байна.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x