Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нацагдоржийн шагналт зохиолчтой хийх “Уулзалт, өдөрлөг”-т урьж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Д.Нацагдоржоор овоглосон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас сар бүр Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой “Уулзалт, өдөрлөг” зохион байгуулахаар боллоо. 

Өдгөө Д.Нацагдоржийн нэрэмжит 100 гаруй зохиолч бий бөгөөд тэднээр өөрсдийнх нь зохиол бүтээл, Д.Нацагдоржийн намтар, уран бүтээл, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр уулзалт, өдөрлөгүүд зохион байгуулагдах ажээ. 

Энэхүү ажлын эхлэл болгож 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагаас Д.Нацагдоржийн шагналт, “Алтан өд” наадмын шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай уулзалт ярилцага хийхээр болоод байна. 

Уулзалтын үеэр “Сэтгэлгээний чөлөөлөлт ба лекц”, “Хар үхэр, алаг сүүдэр” романы нээлт болох бөгөөд зохиолчийн зохиол бүтээлүүдийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаа болно. 

Нийслэлийн иргэд, номын хорхойтон, мэргэн авхай та бүхнийг Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.