Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн телевизийн суваг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Туркийн телевизийн суваг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг “алуурчин” гэж ташаа мэдээлсэндээ уучлал гуйжээ.

“Show TV” суваг ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Солонгосын ард түмнээс уучлал гуйсныг өнөөдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдээллээ.

Уучлал гуйсан мэдэгдэлд “Манай мэдээллийн хөтөлбөр ерөнхийлөгчийн зургийг ашиглаж худлаа мэдээлэл тараажээ. Энэ бол санаатай хэрэг байгаагүй. Бид ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон ах дүүгийн харилцаатай орны иргэдээс уучлал гуйж байна” гэжээ.

Хоёрдугаар сарын 25-нд тус суваг Кувейтэд амиа алдсан филиппин гэрийн үйлчлэгчийн алуурчныг танилцуулахдаа Мүүн Жэ Иний зургийг үзүүлсэн юм.

Ингэхдээ ерөнхийлөгчийн Пёнчаны олимпийн үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамптай авхуулсан зургийг нь үзүүлж, тэднийг “гэрийн үйлчлэгчээ алсан саятан, эхнэрийн хамт“ гэж тайлбарлажээ.

Уг мэдээллийг цацсаны дараа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам тус сувагт гомдол хүргүүлж, уучлал гуйхыг шаардсан юм.

 

 

Эх сурвалж: Korea Times