Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг бүртгэхээс татгалзав

ikon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Л.Эрдэнэ-Очир нарын хүсэлтийг хэлэлцсэн байна.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. 

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

 


Эх сурвалж: Улсын Дээд Шүүх