Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"80/20"-ийн зарчмыг ашиглаж хэрхэн илүү бүтээмжтэй ажиллаж сурах вэ?

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хэрэв та бизнес болон эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан бол Паретогийн зарчимтай танил байх. Хэрэв танд уг зарчим шинэ бол дараах мэдээллийг хүлээн авч, өөрийн амьдралд хэрэгжүүлж үзэхийг оролдоорой. 

Анх 1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парето өөрийн эх оронд бий болсон эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг тайлбарлахын тулд 80/20-ийн математикийн томьёог боловсруулан гаргажээ. Түүний эх орны нийт газар нутаг болон эд баялгийн 80%-ийг нийт хүн амын ердөө 20% эзэмшдгийг тэрбээр олж илрүүлжээ. Ийнхүү анх 1906 онд бий болсон уг зарчим одоог хүртэл маш олон төрлөөр тайлбарлагдан хөгжиж, нийгмийн олон салбарт ашиглагдсаар байна. 

80/20-ийн зарчим хэрхэн ашиглагддаг вэ?

Уг зарчмыг товчхоноор тайлбарлавал таны гүйцэтгэж буй ямар ч ажил болон нөхцөл байдалд таны гүйцэтгэж буй 20% түүнээс гарах үр дүнгийн 80%-г авчрах боломжтой гэсэн үг.  Өөрөөр хэлбэл тухайн ажилд гүйцэтгэж буй 20%-д таны бүтээмж, цаг, арга барил багтана. Эдгээрийг зөв зохион байгуулалттайгаар ашиглан, хүчин чармайлтаа гүйцэтгэлийн 20%-д хангалттай шингээж чадвал үлдсэн 80%-ийн үр дүнг авах гэж цаг үрэхгүй байх боломжтой. 

Товчхон 20% оролт=80% гаралт
Уг зарчмыг ашиглан ажлын бүтээмжийг дээшлүүлэхийг хүсвэл та өөрийн хийх гэж буй ажлын жагсаалт, төлөвлөгөөг гаргаж, хамгийн эхлээд хамгийн их үр дүн өгөх, өргөн  хүрээний хэдхэн ажилд анхаарлаа хандуулан гүйцэтгэх хэрэгтэй гэж үздэг.

Ингэснээр гүйцэтгэх ёстой ажлын ихэнх хувийг биелүүлсэн гэж тооцож болно. Тухайн 20%-д цагаа сайн төлөвлөж, ажлын бүтээмж өндөр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, бусад зүйлд сатаарахгүйгээр төвлөрч чадвал та гүйцэтгэх ажлынхаа 80%-ийг төвөггүйгээр бүтээх болно.

80/20-ийн зарчим нийгэм болон ажил, бизнесийн салбарт янз бүрээр илэрдэг, жишээ нь:

  • Нийт гэмт хэргийн 80%-ийг гэмт хэрэгтнүүдийн 20% үйлддэг
  • Компанийн олж буй 80%-ийн ашгийг нийт үйлчлүүлэгчдийн 20% бүрдүүлдэг
  • Аливаа байгууллагад ирж буй санал гомдлын 80% нь тэдний үйлчлүүлэгчдийн 20%-иас ирдэг
  • Компанийн нийт хөрөнгө оруулалтын 80% нь хөрөнгө оруулагчдын 20%-иас ирдэг
  • Байгууллагын үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний чанарын 80%-ийн асуудал бүтээгдэхүүний төрлийн 20%-иас илэрдэг гэх мэт маш олон янзаар тус зарчим нийгэм, байгууллага болон бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд илэрдэг байна. 

Оюун санааны ажиллах зарчмын олон загварыг боловсруулсан Майкл Симмонс залуу гарааны бизнес эрхлэгч уг зарчмыг энгийн хүснэгтээр тайлбарласан байдаг. 

 

Уг хүснэгтийг харвал олон жижиг ажлуудыг эхэлж хийвэл таны цаг хугацааны 80%-ийг эзлэх бөгөөд ердөө л 20%-ийн үр дүнд хүргэнэ. Харин илүү цөөхөн, өргөн хүрээний үр дүн авчрах ажлыг эхэнд гүйцэтгэвэл таны цагийн 20%-ийг эзэлж нийт үр дүнгийн 80%-ийг танд авчирч болохыг харуулжээ.

Дээрх жишээ таныг илүү үр дүнтэй ухаалаг ажиллахад тусална гэж найдаж байна.

 

 

Эх сурвалж: weforum.org, thebalance.com