2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганболд паралимпийн 20 километрт уралдаж 16-р байрт орлоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN

Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд өнөөдөр уралдаж, 55:32 секундын амжилтаар 16-р байрт орлоо. Тэрбээр дараагийн уралдаандаа энэ сарын 14, 17-ны өдрүүдэд оролцох хуваарьтай байна. 

Энэ төрөлд 12 улсын 18 тамирчин уралдсан бөгөөд Украйны тамирчин түрүүлж, Казахстан сүүл мушгив.

Өнөөдрийн уралдааны үр дүн:

 
 

ОУХМ Б.Ганболд нь паралимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд 9-р байрт шалгарч авсан аж.

Монгол Улсад 1989 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага байгуулагдаж улмаар 1997 онд Монголын паралимпийн хороо байгуулагдсан түүхтэй. Ингээд 3 жилийн дараа буюу 2000 онд Монгол Улсын паралимпийн хороо Олон Улсын паралимпийн хорооны гишүүнээр элсэж баг тамирчдаа паралимпод оролцуулж эхэлсэн байдаг.

x