Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск: Дэлхийн III дайнд хүн төрөлхтөн устаж үгүй болохгүйн тулд Ангарагийг эзэмших ёстой

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тесла болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск хүн төрөлхтөн яагаад Ангараг гарагийг эзэмших ёстой тухай өөрийн үзэл бодлыг өчигдөр буюу Ням гарагт болсон арга хэмжээн дээр тайлбарласан байна.

SXSW чуулганы индэр дээрээс хэлэхдээ тэр “Ангарагт бие даасан суурин бий болгох нь саран дээр ийм суурин бий болгосноос илүүтэйгээр хүн төрөлхтнийг дэлхий дээр дэгдсэн дайнаас аврах боломж юм” гэжээ.

“Дэлхийн гуравдугаар дайн дэгдэхэд соёл иргэншлийн үрийг бид хаа нэгтээ хадгалж байгаад буцааж дэлхийд авчирснаар харанхуй цаг үеийг богиносгоно” гэж Маск тайлбарласан юм.

SpaceX компани хүмүүсийг Ангарагт хүргэх 100 метр урттай BFR (Big Fucking Rocket) пуужинг бүтээхээр ажиллаж байгаа. Гэхдээ өөр гарагт суурьших үйл явц маш хүнд, том эрсдэл байхыг Маск хүлээн зөвшөөрсөн юм.

Маскийн хэлснээр BFR хөлөг 2019 оны эхний хагаст багтаж анхны аялалаа эхлэх гэнэ. Гэхдээ тэр иймэрхүү төлөвлөгөөнд хэт өөдрөг ханддаг дутагдалтайгаа бас хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал Tesla Model 3 загварын автомашины үйлдвэрлэх хугацааг тэр хэд хэд хойшлуулаад байгаа.

Үүнээс гадна Маск хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулах тухай өөрийн үзлийг дахин хэлж “Хиймэл оюун бол цөмийн зэвсгээс аюултай. Яагаад бид үүнийг зохицуулах талаар бодохгүй байна вэ?” гэж ярьсан байна. Ангарагт хүн суурьшуулах нь мөн хиймэл оюунт роботуудын аюулаас аврагдах нэг гарц байж болохыг тэр хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian