Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесүүд дижитал эринд шилжинэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад бизнесүүд дижитал эринд хэрхэн дасан зохицох, технологийн тусламжтайгаар өрсөлдөөний давуу тал бий болгох боломжийг хэлэлцэх Digital Business Conference 2018 хэмээх конференци гуравдугаар сарын 16-нд Монгол-Японы Төвд зохион байгуулагдах гэж байна.

Уг конференциор сүүлийн үед дэлхий даяар өргөн хэрэглээнд нэвтэрч буй технологиуд болох их өгөгдөл, өгөгдлийн аналитик, юмсын интернэт, машин сургалт, блокчэйн зэрэг шинэлэг технологийг бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн бүтээлчээр ашиглахталаар хэлэлцэх юм байна.

Тухайлбал, компани их өгөгдөлдөө шинжилгээ хийх замаар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд өөр өөр үнээр хүргэх стратеги, алгоритм буюу машин сургалтын технологийг ашиглан түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүний эрэлтийн мэдээлэл, захиалгыг жижиглэнгийн худалдааны цэг, дэлгүүрээс оновчтой авах замаар хугацаа дууссан бүтээгдэхүүнээс болж гардаг зардлаа бууруулах, барилга, оффисоо ухаалаг төхөөрөмж, технологиор удирдсанаар зардлаа бууруулах, бизнесийн гүйцэтгэлээ сайжруулах тухай болон бусад сонирхолтой сэдвүүд яригдах ажээ.

Энэ жилийн Конференцийн онцлог нь илтгэл, танилцуулгуудаас гадна компани дахь мэдээлэл эрхэлсэн захирлуудын (CIO) үүрэг, нөлөөг онцлон ярилцаж, өнгөрсөн жилд байгууллагадаа дижиталчлах үр дүнтэй санаачлага, хөтөлбөр хэрэгжүүлсэн шилдэг CIO-г шалгаруулна.

Конференцийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй цахим хуудас www.mlcconf.mn -аас нь танилцана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.