Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN

Өргөө кино театрын хойно Royal garden төвд

09:00 цагаас СХД-ын ЗЦХ, Засаг даргын тамгын газар, НИТХ, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэнэ.

Хүүхдийн урлан бүтээх төвд

10:00 цагаас “Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “АРХИ, МАНСУУРЛЫН ХОР ХӨНӨӨЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулна. 

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт

11:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушигны хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд

11:00 цагт "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэх гэж байна.

ШУА-ийн 303 тоотод

11:00 цагаас Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.