Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдах эрхтэй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бээжинд үргэлжилж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган өнөөдөр тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцаллаа.

Үндсэн хуульд өмнө нь нэг хүнийг БНХАУ-ын ерөнхийлөгчөөр хоёроос дээш удаа сонгохыг хориглодог байв. Тэгвэл шинэ нэмэлтийг өнөөдөр баталснаар уг хязгаарлалт байхгүй болж байна.

Их Хурлын 2,964 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 2 төлөөлөгч татгалзаж, 3 төлөөлөгч түдгэлзэж, үлдсэн гишүүд нь бүгд дэмжжээ.

Нэг хүнийг хоёроос дээш удаа сонгохгүй байх хязгаарлалт нь Мао Зэдун шиг тахин шүтэгдсэн удирдагчийг дахин гаргахгүйн тулд Дэн Сяопиний санаачилгаар 1980-аад оноос эхлэн бий болсон гэдэг.

Одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдож, 2017 оны аравдугаар сард хоёр дахиа сонгогдон бүрэн эрхээ сунгасан. Одоо тэр 2023 он хүртэл ажиллах юм.

Үндсэн хуулиа шинэчилснээр Ши Жиньпин цаашид насаараа Хятад орныг удирдах замаа нээж байна.

Үүнээс гадна Ши Жиньпиний Хятадын онцлогтой социалист хөгжлийн онолыг үндсэн хуулинд оруулж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC