Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Удирдлагагүй болсон Хятадын сансрын станц сарын дотор дэлхийд унана

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын хөөргөсөн анхны сансрын станц болох Тянгон-1 тун удахгүй дэлхийн хаа нэгтээ унах гэж байна.

2011 оны есдүгээр сард тойрог замд оруулсан уг станц 2016 оны гуравдугаар сараас эхлэн холбоогүй болж, тойрог замаар чөлөөтэй дүүлэх болсон юм. Гэхдээ түүний зам дэлхийн агаар мандал руу ойртсоор байгаа. 10 метрийн урттай “тэнэмэл” станцыг хэзээ, хаана дэлхийд унахыг судлаачид тогтоож чадахгүй байсаар өнөөг хүрсэн юм.

Тэгвэл Европын Сансрын Агентлаг ESA энэ долоо хоногт станцын унах газар зүйн болон хугацааны зурвасыг тодорхойлсноо тараажээ.

Тооцоо ёсоор Хятадын хөлөг гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 9-ний хооронд Хойд ба Өмнөд өргөргийн 43 градусын хязгаар дотор унах гэнэ.

 

Гэхдээ унахаас нь нэг өдрийн өмнө байршлыг нарийвчлал багатайгаар хэлж чадна гэжээ. Тооцоолсон завсарт хүн ам шигүү суудаг бүс нутгууд байгаа нь санаа зовоож байгаа. Гэхдээ өнөөг хүртэл сансрын хаягдал хүн суудаг газарт унаж, хохирол учруулсан тохиолдол байдаггүй.

Хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж устдаг ба багахан хэсэг нь газарт хүрэх магадлалтай юм. Хугацаа нь дууссан хөлөг, хиймэл дагуулуудыг хүн амьдардаггүй Номхон далайн өмнөд хэсэгт унагадаг ажээ.

 

Эх сурвалж: ESA