Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Санаж явахад илүүдэхгүй жолоодлогын 5 техник

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хамгийн чухал дүрэм бол халтирч байхдаа тоормосоо бүү дар. Тухайн мөчид жолооч машинаа бүрэн удирдаж чаддаггүй. Халтирах буюу шарваж байхад жолоочийн арга барилаас хамааран жолоодлогоо гартаа авах хэд хэдэн арга замууд байдаг. 

Аюул хаанаас ирдэг вэ?

  • Хүмүүс ихэвчлэн эрсдэлтэй цаг үед  хурдаа хасдаг. Жишээ нь: эргэлтийн өмнө, явган хүний гарц, автобусны зогсоол, гэх мэт.
  • Мөн гүүр болон туннелийн гарц, явган хүний гарц зэргээр явахдаа анхааралтай байж эртнээс хурдаа хасаж байх хэрэгтэй.
  • Өвлийн улиралд машин хоорондын зай зуны улирлаас 2 дахин их байх шаардлагатай. Гэхдээ 3 дахь машины хувьд ч мөн зайтай байрлахыг хүсэх учраас дэндүү их зай ашиглаж нэгнээ аюулд оруулах хэрэггүй. 
 
  • Зөвхөн урд байгаа машинаа бүү хар. Хараагаа дараагийн хэд хэдэн машин дээр ч мөн төвлөрүүл, хажуудах урдах гээд 4-5 машиныг үргэлж хараандаа байлга. Ингэснээр та замын ямар хэсгүүд илүү аюултай байгаа зэргийг урдах машиныхаа явдлаас харж болох юм.
  • Өвлийн улиралд конс, тоормос хоёроо зэрэг бүү дар. Ингэснээр таны машины дугуй түгжигдэж, машин тань шарваж эхэлнэ.
  • ABS (anti-lock braking)-тэй машин эзэмшигчдийн хувьд: Энэ систем нь сүүлийн үеийн бараг бүх машинд ашигладаг болсон ба хэрвээ халтираатай зам таарвал тоормосоо хүчтэй, хурдан дарж шарвахаас зайлсхийж болно.
  • Харин Non-ABS буюу ABS-гүй машинтай бол: Өвлийн цагт хамгаалалтын жолоодлого буюу тайван байж тоормосыг хурдаа бага багаар хасах маягаар ашиглах ба тоормосыг хөнгөн гишгэж тавих давтамжтайгаар дугуйг бүрэн эргүүлэхгүйгээр хурдыг хасна. Цааш явах бол мэдээж бүрэн зогсохоос өмнө хурдаа мөн л бага багаар нэмэн үйлдлийг давтан хийнэ. 

Шарвалтад 3 төрөл байдаг

 
  1. Гулсалт: Урд тэнхлэг тогтвортой ч ард хэсэг халтиран, машины бөгс илүү хол шидэгдэнэ.
  1. Шарвалт: Арын дугуйнууд тогтвортой ч урд тал гулсан, эргэлт хийхэд машин урагш хөдөлнө.
  2. Бүрэн жолоодлогоо алдах: Бүх дөрвөн дугуй гулсаж, хөдөлгөөний чиглэлийг таамаглах ч боломжгүйгээр жолоодлогоо алдана.

Жолоодлогоо яаж тогтворжуулах вэ?

  1. Таны машин шарваж эхэлсэн бол битгий тоормосоо гишгэ.
  2. Хэрэв таны машин хойд талдаа хөтлөгчтэй бол гар карданыг таталгүйгээр эргэлтийн эсрэг буюу сөрж дугуйгаа эргүүлээрэй.
  3. Харин урдаа хөтлөгчтэй бол гар карданыг татаарай.
  4. Дугуй хэвийн байдалдаа эргэн орж урагш чиглэвэл, машин шарвалтаас бүрэн гарсан аль эсвэл өөр нэг шарвалтын эхлэл байх болно. 

Танд өгөх зөвлөгөө

  • Замаа шалга. Өвлийн цагт замд гарахдаа, мэдээж аюулгүй газар тоормосоо хэд хэдэн удаа чанга гишгэж шалга. Хэрэв машин тань асуудалгүй зогсож байвал зам аюулгүй гэсэн үг. Хэрэв үгүй бол энэ зам халтираатай эсвэл хөлдсөн байна гэсэн үг.
  • Хоёроор хуваа. Хэрэв зуны улиралд 80 км/цаг хурдтай явдаг бол өвөл 40 км/цаг хурдтай яв. Ихэвчлэн 60 км/цаг хурдтай эргэдэг бол өвөл 30 км/цагтай эргэх хэрэгтэй. Энэ нь таны машин шарваж эхэлбэл хариу үйлдэл үзүүлэхэд хангалттай боломж хугацааг өгөх болно. 
 
  • Замын гадаргуу. Ямар ч зам дээр явж байсан дөрвөн дугуйг адил гадаргуу дээр байлга. 2 дугуй цасан дээр 2 дугуй мөсөн дээр яваад байж болохгүй. Энэ нь замын хажуу руу онхолдох эрсдэлийг бий болгодог.
  • Нэг талыг сонго. Зузаан цасны дунд гацахгүйн тулд, дотоод болон гадаад хэсэг рүү түлхэж зузаан цаснаас гарна.
  • Нэмэлт хүч. Мөс, халтираатай өвлийн замд моторын хүчээ нэмэх хэрэгтэй. Зуныг бодвол өвөлдөө моторын хүчээ ядаж нэг төвшин ахиулаарай. 

Бонус

  • Мартахгүйн тулд утсан дээрээ дугуй солих өдрөө тэмдэглээрэй. Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө яг одоо сануулгаа эд халтираагаа эхэлдэг 10-р сард тохируулаарай
  • Та ч гэсэн бидэнд өөрийн жолоодлогын нууц туршлагаасаа хуваалцаарай.

 

Эх сурвалж: brightside.me