Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаажуулалтад хүүхдээ бүрэн хамруулснаар насан туршид нь зарим халдварт өвчнөөс хамгаалж байгаа хэрэг"

hedu.mn
2018 оны 3 сарын 10
HEDU.MN
Зураг зураг

Хүүхэд ээжээсээ төрөхдөө зарим өвчний эсрэг дархлаатай төрдөг. Энэ нь тодорхой хугацааны дараа суларч өвчин эсэргүүцэх чадвар нь буурдаг байна.

Дархлаажуулалт гэдэг нь тодорхой төрлийн вирус, эсвэл нянг биед оруулж, биед тухайн оруулсан үүсгэгчийн эсрэг дархлаа тогтож, цаашид халдвартай тэмцэж хүүхэд тухайн өвчнөөр өвчлөхгүй болдог байна.

Биед оруулж буй вакцин нь өвчин үүсгэх хоруу чанарыг нь алга болгосон буюу сулруулсан нян байдаг. Иймээс вакцин хийлгэсэн хүүхдүүдэд бага зэргийн халуурах буюу таагүй болох шинж ажиллагддаг. Нөгөө талаас эдгээр шинж нь дархлаа тогтож өвчний эсрэг бие нь тэмцэж буйг илэрхийлнэ. Энэ илрэх шинж нь хүүхдийн дархлаа болон хүүхдийн биеийн байдлаас хамаарч өөр өөр байна.

Товлолын дагуу хугацаанд нь дархлаажуулалтад орох хэрэгтэй. Ялангуяа давтан хийдэг вакциныг зарим эцэг эхчүүд 1 удаа хийлгэсэн гэж татгалзах тохиолдол бий. Энэ нь буруу бөгөөд эдгээр давтан хийгдэж байгаа вакцин нь тодорхой хугацааны туршид 2-3 удаа биед оруулж байж бүрэн дархлаа тогтдог байна.

Дархлаажуулалтад хамрагдахын өмнө өрхийн эмчид үзүүлж, тэмдэглэл хийлгэсний үндсэн дээр хийлгэнэ. Хийж буй вакцины дуусах хугацаа болон ямар ямар вакцин хийж байгаа талаархи мэдээллийг амаар авч, ягаан дэвтэр дээр заавал тэмдэглүүлнэ. Тэмдэглүүлсэн дэвтрээ насан туршдаа хадгалах ёстой.

Дархлаажуулалтад хүүхдээ бүрэн хамруулснаар түүнийг насан туршид нь зарим халдварт өвчнөөс хамгаалж байгаа хэрэг юм. 

Хүүхдийн дархлаажуулалтын үндэсний товлол:

 

 

Зураг