Гуравдугаар сарын 9-ний буюу өнөөдөр өглөө 08:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын нийт гурван хүний амь нас хохирсон харамсалтай осол гарсан байна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй.
Эх сурвалж: ЗЦА