2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийн хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн захидлаас онцлох 10 мэдээлэл

ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

"Өдрийн сонин"-ы гуравдугаар сарын 8-ны дугаарт төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр Улсын дээд шүүхээс 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр 20 жилийн ял авсан Д.Содномдаржаагийн гэр бүлийнхэндээ хаягласан захидал нийтлэгджээ. Тэрбээр одоо Төв аймгийн Баянчандмань сумын Тайширын ам, Тахир соёотын 405 дугаар ангид ял эдэлж байгаа юм. 

Ингээд түүний захидлаас онцлох 10 мэдээллийг /ямар нэгэн засваргүйгээр/ хүргэж байна. 

Монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай Монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. 
2015 оны 9-р сарын 18-ны өдөр ингэж сэтгэл санаа хямарсан үедээ надад нэг л мансууруулах эм дээр нь өгөхөөр би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг. 
2016 оны 4-р сарын 10-ны үеэр байцаагч Бархасбадь гэдэг хүн пилакрафик гэдэг шинжлэх ухааны шинжилгээ аваад явсан. Тэр шинжилгээнд надад таарах юм байхгүй болохоор намайг ахиад оруулах шинжлэх юм байвал оруулаад өг. Би эндээс гармаар байна гэсэн. Тэгээд 2016-оны 6-р сарын 2-нд манай өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүн ирээд энэ хүний үгэнд ороогүй бол гэртээ харих байлаа. Чи цэргийн комиссоо ямар сайн мэддэг юм гэсэн. 2016 оны 7-р сарын 17-нд Бархасбадь байцаагч ирээд намайг дуудаад, чамайг одоо шар хаданд аваачиж хэвтүүлнэ. Төрийг хуурсан гэж хэлсэн.
2016 оны 11-р сарын 14-нд Батжаргал прокурор ирээд хэргийн материалтай танилцсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тэр худлаа хэргийн материалтай танилцсан. Юу ч таарахгүй гэсэн. Тэгтэл Амгаланбаатар та хоёр хэрэг зохиосон. Тагнуулын дөрвөн байцаагч чинь чамайг Амгаланбаатарын зохиосон хэрэгт холбоотой байх гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс ч бид санал нэг байна гэсэн. 
2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Л.Мөнхтөр гэдэг өмгөөлөгч ирээд надтай уулзсан. Би прокурорын хэлсэн үгийг хэлсэн. Намайг 5 жилийн хугацаагаар хорино гэнэ. Энэ одоо юу болж байна вэ? Гэтэл өмгөөлөгч маань надад харин үнэхээр худлаа ярьсан. Юу яриад байгаа юм. Цаазын ялтай байж, чи одоо тэр хэргийн материалыг сайн уншихгүй. Тэр гэрч гээд байгаа хүмүүсийн хэлсэн ярьсан юмыг шүүх хурал дээр сайн хэлээрй гээд яваад өгсөн. Ингэж л манай өмгөөлөгч нүүрээ буруу харуулсан юм даа. Байцаагч прокурорууд нь та хоёр худлаа хэрэг зохиож төрийг хуурч байна гэж яриад байхад манай өмгөөлөгч Мөнхтөр огт мэдээгүй юм шиг надтай харьцаж байгаа юм.
Хэлмэгдэлтийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 21-нд хуралдсан. Энэ хугацаанд би шүүх бүрэлдэхүүнийг одоо үнэн мөнөө шалгуулж аваад гэртээ хүүхдүүд болон хань та бүхэндээ очино доо гэж маш их бодож байсан. Тэгтэл аль хэдийнээ шүүхийн байгууллагын хүмүүст прокурорын байгууллагын Батжаргал, Сандагсүрэн хоёр нөгөө тагнуулын дөрвөн байцаагчийн буруу ажиллагаа хийсэн 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа хэргээ байцаагч прокурорууд үгсэн нийлж, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээж яваа гэмгүй хүмүүсийг ахиж хохироосон нууцын нууц гэдэг ялаар одоо хүртэл хохироож байна.
Шүүх хурал дээр манай өмгөөлөгчийн худлаа жүжиглэж байгаа нь үнэхээр одоо өмгөөлөгч, прокурор, байцаагч энэ гурван хүмүүс нийлж жинхэнэ хэрэг зохиосон Амгаланбаатарыг тухайн үед 2016 оны 12-р сарын 27-ны тэр өдөр ялгаж салгаж өгөх байтал, гэмгүй хүнийг гэмтэн болгох гэж энэ хуулийн хүмүүс үгсэн нийлсэн. Яг ийм үед жирийн хэлмэгдэж яваа иргэн хүн ямар ч арга байхгүй болдог юм байна лээ. 
Шүүх хурал 2017 оны 3 сарын 14-нд болсон. Би дотроо үнэхээр Монголын шүүх үнэн зөв шийдэх юм бол намайг одоо л баараа байхгүй гаргана гэсэн. Шүүх хурал болсон. Батжаргал, Сандагсүрэн хоёр бас л 91-ийн 21,91-ийн 24 гэдэг худлаа ялаа шүүх дээр хэлсэн. Шүүгч ямар үндэслэлээр энэ хүмүүсийг яллаж байгаа вэ гэж Батжаргал прокурорыг нэлээн юм асууж сандаргасан. Тэр үед Батжаргал прокурор асуултанд хариулж чадаагүй ширээндээ суусан. Тэгээд л шүүх хурал тэр үед шийдэж чадаагүй.
2018 оны 1 сарын 25 -ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би 3 хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд л би тэр өдөр Амгаланбаатарт, за сайн байна гэж хэлсэн. Надад тэр үед сайхан санагдаж хүн ингээд сайн сайхан замдаа орох нь зөв гэж бодсон. За ингээд 2018 оны 1 сарын 26-наас бид хоёрыг ондоо ондоо газар хийгээд ахиж би Амгаланбаатартай уулзаагүй. 
Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад, эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ оч гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотороо бодож суудаг юм аа. 

 

x