2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

""Артек" төвд амрах хугацаандаа сурсан зүйл нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Найрамдал болон ОХУ-н Артек зуслангийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээ өнөөдөр байгууллаа. 

"Олон Улсын Хүүхдийн Артек" Төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич "Манай төв 150 гаруй орноос хүүхдүүдийг хүлээн авч амраадаг байсан. Өнгөрсөн онд Монгол Улсаас 59 хүүхдийг хүлээн авч амраасан.

Цааашдаа энэ тоог ихэсгэх бодолтой байгаа. Үүнээс гадна хүүхдүүдийг Орос хэл сурах боломжоор хангах бодлого хэрэгцээтэй. Яагаад вэ гэвэл хэлний мэдлэг нь хүүхдүүдэд мэргэжлээ сонгох, Орос оронд очиж суралцахад суурь мэдлэг болж өгнө.

"Артек" төвд амарч байх хугацаандаа сурсан бүх зүйл нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэдэгт бид итгэдэг" гэв. 

Өсвөр үеийнхний хөгжилд бодит хувь нэмэр оруулна

 
Гэрэл зургийг mpa.mn

"Найрамдал" Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн "2018 онд Найрамдал цогцолборын 40 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн цаг үед ОХУ-н "ОУХТ "Артек" хамгийн том хүүхдийн зуслан хамтын ажиллагааны гэрээ байгуулж Олон улсын боловсролын болон соёлын солилцоо, олон улсын хөтөлбөр, боловсролын салбарын төсөлүүд, хүүхдүүдийн амралт, сайн дурын ажилтан зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар болж байна.

Найрамдал цогцолбор болон "Артек" нь олон жил найрсаг харилцаж хамтын ажиллагаатай байсаар ирсэн бөгөөд улс үндэстний хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, тэдний амарч, хөгжих эрүүл таатай орчинг бүрдүүлэхэд хэлэлцээрийн нэг чухал тал нь оршиж байгаа юм. 

Түүнчлэн хүүхэд, залуучуудыг шинэ зууны иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө ажилладаг тус 2 зуслангийн удирдлагууд үеийн үед хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх хамтын ажиллагааны чухал ач холбогдолыг хүлээн зөвшөөрч энэхүү хэлэлцээрийг байгууллаа. 

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь багш, удирдагчдын, амрагч хүүхдүүдийн солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга замаар хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд бодит хувь нэмэр оруулахын тулд харилцан зөвшилцөж, мэдээ мэдээллээ хуваалцаж, туршлага солилцож хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад оршиж байгаа юм" гэлээ. 

x