Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн өсөлт ба докторын зэрэг хамгаалагчдын хамаарал

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN

Боловсрол бол эдийн засгийн өсөлтийн түлхүүр гэдэгтэй та санал нийлэх байх.  Гэхдээ чанартай боловсролын тогтолцооноос төрөн гарч буй боловсрол эзэмшигчдийн тухай ярьж буйг та анзаарах биз ээ. Үүнийг ч илтгэх сонирхолтой судалгаануудыг дэлхий даяар хийсээр байна.  

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD -ийн хийсэн дэлхий даяарх докторын зэрэг хамгаалагчдын тоон өсөлт болон докторын зэрэг хамгаалагчдын салбарын өөрчлөлтөөр хийсэн сонирхолтой судалгааны дүнгээс танилцуулъя. 


 
Image: REUTERS/Brian Snyder

Бидний эргэн тойронд бий болж буй шинэ инноваци болох MP3, GPS гэх мэт технологийн нээлтүүд докторын судалгааны ажилгүйгээр хэзээ ч бий болохгүй байх байсан.

Улс орнууд дээд боловсролын системд их хэмжээгээр хөрөнгө оруулах болж. Энэ нь өмнө хэзээ ч байгаагүйгээр их докторын зэрэг хамгаалагчдын тоогоор илрэх болжээ. 

Доктор зэрэг хамгаалагчдын тоогоор тэргүүлэгч орнуудын эдийн засгийн өсөлт ч төдий чинээ өндөр байх нь танд ажиглагдах болно. 

OECD -ийн гаргасан судалгаагаар АНУ-ын докторын зэрэг хамгаалагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ тоогоороо хоёрдугаар байрт жагссан Германаас хоёр дахин илүү байна. Тэгвэл  докторын зэрэг хамгаалагчдын тоогоороо тэргүүлсэн АНУ гэхэд Олон Улсын Валютын сангийн үнэлгээгээр 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийн 191 орныг тэргүүлсэн бол Герман дөрөвдүгээр байрт жагсжээ. 

2014 оны байдлаар докторын зэрэг хамгаалалтаар :

  • Нэгт, АНУ-д 67,449,
  • Хоёрт, Герман Улсад 28,174, 
  • Гуравт, Их Британид 25,020,
  • Дөрөвт, Энэтхэгт 24,300 
  • Японд 16,039 хүн төгссөнөөр тавдугаар байрт бичигджээ. 

Зургаа болон долоодугаар байранд Франц Улс 13,729, Өмнөд Солонгос Улс 12,931 жагссан бол найм, есдүгээр байранд Испани, Итали улсууд 10,889 болон 10,678 төгсөгчдийн тоотой жагсжээ.

Аравдугаар байранд Австрали Улсад  8,400 хүн докторын зэрэг хамгаалсанаар тус тус жагсжээ.

 

Дээрх жагсаалтад эхний аравт орсон улс ОУВС-ийн тооцооллоор ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн 191 орны эхний 15 байранд багтаж буй орнууд юм. 

OECD -ийн гаргасан сүүлийн судалгаанаас үзэхэд сүүлийн хоёр жилд Дэлхий даяар докторын зэрэгтнүүдийн тоо өссөн бөгөөд ихэнх нь тус байгууллагын гишүүн орнуудаас бүрдэж байна.

Өндөр өсөлттэй эдийн засаг бүхий орнууд дээд боловсролыг мэргэшүүлэх талын хүчин чадлаа нэмэгдүүлснийг Энэтхэг Улсын 24,300 докторын зэрэг төгсөгчид батлах ажээ. 

Докторын зэрэг хамгаалагчдын дунд тодорхой шинжлэх ухааны салбарууд хамгийн түгээмэл байна. Тодруулбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бүс нутагт багтаж буй шинэ төгсөгчдийн 40 гаруй хувь нь шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд эрүүл мэндийн шинжлэх ухааныг оролцуулбал 58% -ийг эзэлж байна. 

Судалгаанаас үзэхэд байгалийн шинжлэх ухаан болон инженерийн чиглэлийн докторын хөтөлбөрүүд гэхэд:

  • Франц Улсын докторын зэрэг хамгаалагчдын 59% , 
  • Канад Улсын  докторын зэрэг хамгаалагчдын 55%,
  • БНХАУ-ын докторын зэрэг хамгаалагчдын 55% -ийг тус тус эзэлж байна.

 

Эх сурвалж: World Economic Forum