Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн амжилттай эмэгтэйчүүдийн ажил, амьдралын түлхүүр ҮГС

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Brian Snyder

Fortune сэтгүүлийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд бүлангаас тэдний карьерын амжилтын тухай хуваалцав. 2017 оны хамгийн шилдэг 50 бизнес эмэгтэйчүүдийн жагсаалтанд орсон эмэгтэйчүүд технологи, эрчим хүч, батлан хамгаалах болон өргөн хэрэглээний бараа хүртэл маш олон салбарыг хамрах болжээ. Тэдний илгээсэн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Өөрөө өөртөө үнэнч бай

Karen Lynch,  Aetna компанийн ерөнхийлөгч:

“Намайг дээд албан тушаалд томилогдоход хэтэрхий ягаан өнгөтэй зүйлс өмсөхөөс татгалзах хэрэгтэй. Учир нь намайг хэтэрхий эмэгтэйлэг харагдуулах болно гэж зөвлөж байсан. Шууд бусаар миний феминист байдал саад болж буйг илтгэсэн гэж хэлж болно. Учир нь тэд миний гаднах төрхөөс бусад зүйлс болох дотоод хүчийг маань тэд олж хараагүй байсан. Юунаас ч үл хамааран би үүнийг даван гарч өөрийнхөө хүссэн ажлыг авч чадсан. Үүний дараа би ягаан өнгийн хувцас өмсөх болно гэдгээ тодорхой хэлсэн”

Leanne Caret , Батлан хамгаалах болон сансрын аюулгүй байдлыг хамгаалах Boeing компанийн Ерөнхийлөгч:

“Ямар ч зүйлийн төлөө явсан өөрөө өөрийгөө бүү алдаарай”

Shari Ballard, Best Buy компанийн худалдааны олон сувгийн захирал:

“Амьдралдаа хэнд болон юунд үйлчилж буйгаа тодруулаарай. Дараа нь энэ ертөнцөд чи хэчнээн үнэ цэнэтэй болохыг та бүхэн туршихад бэлэн байгаарай"

2. Өөртөө итгэлтэй байх нь бүхний түлхүүр

Kathleen Murphy, Fidelity хөрөнгө оруулалагч компанийн ерөнхийлөгч:

“Хүссэн зүйлийнхээ төлөө яв. Ихэнхдээ эмэгтэйчүүд бид өөрөө өөртөө итгэлгүй байдлаас болж гацаж, уудааширч байхад эрэгтэйчүүд илүү сурж урагшилж байна. Зүгээр л хүссэн зүйлийнхээ төлөө урагш яв”

Susan Wojcicki,Youtube болон Google Alphabet-ийн гүйцэтгэх захирал:

“Дуу хоолойгоо гарга. Юу бодож буй тухайгаа хэлэхээс бүү ай, хүссэн зүйлээ хэлэхээс мөн бүү айгаарай”

Cathy Engelbert, Deloitte компанийн гүйцэтгэх захирал:

“Гараа өргөн эрсдэл хүлээн авч бүтэлгүйтэхээс бүү айгаарай. Энэ нь амжилтанд хүрэх хамгийн том саад бэрхшээлийн нэг юм”

3. Аливаа боломжуудад нээлттэй бай

Mary Barra, General Motors компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга:

“Карьерынхаа салаа мөчрийг эрт бүү таслаарай. Юу ч болж болзошгүй гэсэн ажлуудаас бүү холдож айгаарай”

Sheryl Sandberg, Facebook компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал:

“Өөрийгөө бэлэн эсэхэд хэчнээн эргэлзэж байсан ч шинэ саад бэрхшээлүүдтэй үргэлж нүүр тулж байгаарай”

Ginni Rometty, IBM компанийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал:

“Өсөн дэвших боломжуудийг алдалгүй барьж авахад үргэлж бэлэн бай. Учир нь уг боломжууд чамд цаашид сурч, өсөн дэвших боломжуудыг нээх болно.

Энэ бүхэн чамайг тухгуй болгож чиний бие, зүрхний цохилтууд үүнд бэлэн биш байгааг чи өөрөө мэдэх болно. Гэхдээ өсөлт дэвшил болон ая тух хэзээ ч хамт оршин тогтнодоггүйг санаарай”

4. Өөрийгөө эерэг зөв хүмүүсээр хүрээлүүл

Ruth Porat, Google Alphabet-ийн санхүүгийн ерөнхий захирал:

“Эрсдэл авахаас айдаггүй, шинэ боломжуудыг чамд өгдөг мөн хэцүү цаг үе тулгарахад үргэлж чиний хойно зогсох хүний төлөө ажиллаж буйдаа итгэлтэй байгаарай. Мөн өөрийн багийхандаа ч ийм хүн нь бай”

Judith McKenna, АНУ-ын Walmart компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал:

“Өөрөөсөө илүү өөр хүнийг багтаа авахаас бүү ай. Зарим үед аливаа зүйлийг хийхэд бэрх байдаг ч маш үр бүтээлтэй баг бүрдүүлэхийг хүсвэл илүү хүчирхэг байх боломжтой”

Marianne Lake, J.P Morgan Chase компанийн санхүүгийн ерөнхий захирал:

“Чи хэрхэн хүчирхэг баг бүрдүүлнэ, чи өөрөө яг л тийм байх болно. Тийм учраас багийнхаа гишүүдийн хүслийг сайн хангаж, өөрийгөө хамгийн чадалтай эерэг хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй”

5. Өөрөө өөртөө тэнцвэрийг олоорой

Margaret Keane, Synchrony санхүүгийн компанийн гүйцэтгэх захирал:

“Амьдрал үргэлжилсээр л байна гэвч ажил болон гэр бүлийн янз бүрийн хэрэгцээ шаардлага чиний явах замыг өөрчилдөг. Зарим жижиг алхам эсвэл жижиг албан тушаалд очих шилжилтүүд илүү том зүйл рүү хүргэх чадвар болон туршлагууд чамд өгөх болно”

Michele Buck, Hershey компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч:

“Өөрийн амьдралаа өөрийнхөө төлөө ажиллуул, чи маш сэтгэл хангалуун ажлын амжилттай байж мөн сайн ээж байж чадах болно”

Michele Buck, Microsoft компанийн дэд захирал, санхүүгийн ерөнхий захирал:

“Чиний өнөөдөр төлөвлөсөн төлөвлөгөө хэдэн жилийн дараа өөрчлөгдсөн байх болно. Амьдрал болон амьдралын тэргүүн зорилт үргэлж өөрчлөгддөг, үүний адил чиний сонголтууд ч мөн өөрчлөгдөх болно”

 

Эх сурвалж: World Economic Forum

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.