2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Peppa Pig” үзэх гэсэн хүү ээжийнхээ iPhone-ийг 48 жилийн хугацаатай цоожилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 8
iKon.MN

Ухаалаг гар утсаар зугаацах дуртай хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургамж болох үйл явдал саяхан тохиолджээ. Шанхайн хотын оршин суугч нэгэн эмэгтэй нэг өдөр iPhone гар утсаа бүтэн өдөр гэртээ орхиод явсан байна.

Энэ хооронд гэртээ байсан хоёр настай хүү нь “Peppa Pig” хүүхэлдэйн цуврал киногоо үзэхийн тулд ээжийнхээ гар утсыг асрагчаасаа авсан гэнэ. Утас цоожтой байсан тул хүү код оруулж нэвтрэхээр олон удаа оролдсон байна.

Эмэгтэйг гэртээ ирэхэд iPhone утас нь олон удаа амжилтгүй нэвтрэх гэж оролдсоны улмаас цоожлогдсон байжээ. Сонирхолтой нь түүний утсанд “25,114,980 минутын дараа дахин нэвтрэх гэж оролдоно уу” гэсэн мессэж гарсан байв.

Үүнийг жилд хөрвүүлбэл 48 жилийн дараа оролдох ёстой болсон гэсэн үг юм.

Apple-ийн үйлчилгээний төвд хандахад нэг бол 48 жил хүлээсний дараа нэвтрэх, үгүй бол форматлаад бүгдийг 0-ээс эхлэх хоёр сонголтыг санал болгожээ.

Утсан дээрх хувийн мэдээллээ устгалгүй авч үлдэхийн тулд эмэгтэй янз бүрийн мэргэжилтнүүдэд хандсан ч бүтэлгүй болсон тул саяхан форматлуулахаар шийдсэн байна.

Гар утсаа ач нартаа үлдээж "энэ бол аавын чинь хийсэн алдааны үр дүн юм” гэсэн агуулгатай гэрээслэл үлдээх нь утга учиргүй хэрэг хэмээн эмэгтэй орон нутгийн хэвлэлд хошигнон ярьжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр iPhone утасыг “Airplane Mode” буюу нислэгийн горимд шилжүүлсэн байх үед цагаа автоматаар тохируулж чадахгүй болдог тул ийм үр дүнд хүргэдэг гэнэ. Бас хуучин хувилбарын iOS системтэй утсанд илэрдэг алдаа гэжээ.

Apple-ийн ажилтнууд өмнө нь 80 жилийн хугацаатай цоожлогдсон iPhone утастай учирч байснаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x