2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганболд: Яагаад бид дарсыг тансаг орчинд, үнэтэй хундаганд, хээнцэрлэж хүртэх ёстой гэж...

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 7
Сурталчилгаа

Дэлхийн дарсны зах зээл судлалын хамгийн хүчирхэг байгууллага бол “Wine intelligence” юм. Чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн, хараат бус уг байгууллага жилийн жилд дарсны зах зээлийн рейтингийг тогтоодог. Энэ жилийн хувьд дэлхийн дарсны хамгийн хүчирхэг брэндээр Австралийн “Yellow tail”-ийг тодруулжээ. Харин дэлхийд чансаагаараа тэргүүлэгч “Yellow tail” брэндийг “Макс Эксим” компани Монголынхоо зах зээлд нэвтрүүлж эхэлсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх Захирал С.Ганболдтой ярилцлаа.


"ҮELLOW TAIL” 2018 ОНЫ ДЭЛХИЙН ДАРСНЫ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ БРЭНДЭЭР ШАЛГАРСАН

- Дэлхийн дарсны хамгийн хүчирхэг брэнд “Yellow tail” хэчнээн жилийн түүхтэй вэ?
- Энэхүү брэнд нь “Сasella Family” дарс үйлдвэрлэгч компани буюу Каселла гэр бүлийн бизнесийн нэг билээ. Каселла гэр бүл дарсны бизнесээ хамгийн анх Италид 1820-иод оноос эхлүүлсэн. 1957 онд тэд Австрали руу цагаачлан суурьшиж гэр бүлийн дарсны бизнесээ үргэлжлүүлжээ.

Тус компани нь “Yellow Tail” брэндийг анх 2001 онд дэлхийн зах зээлд гаргасан ба өнөөдрийн байдлаар 50 гаруй оронд худалдаалагдаж, өдөр бүр 2.5 сая хундага “Yellow Tail” дарсыг хүмүүс таалж байна.

- “Wine intelligence” байгууллага шилдэг брэндийг ямар шалгуураар тодруулдаг вэ. “Yellow tail”-ийг шилдгээр тодруулсан гол шалгуур нь юу байв?
- Тус байгууллага нь олон улсын зах зээлүүдэд мэргэжлийн өндөр түвшинд судалгаа хийж, хамгийн нэгдүгээрт хэрэглэгч ямар брэндийг илүүтэй сонгож байгааг тогтоодог.

Хоёрдугаарт, хэрэглэгч ямар бүтээгдэхүүнийг илүүтэй таашааж байгааг харгалзана. Энэ хоёр шалгуураар “Үellow tail” 2018 оны дэлхийн дарсны хамгийн хүчирхэг брэндээр шалгарсан. Нөгөө талаас тухайн зах зээлд борлуулагдаж байгаа хэмжээнээс шууд хамаардаг. Тэгэхээр тус брэнд дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн гэсэн үг. Энэхүү судалгаанд нөлөөлсөн хамгийн голлох зах зээл нь Америк, Канад улс. “Үellow tail” дарс нь АНУ-ын хамгийн том дэлгүүрүүд болох Costco, Wallmart-ын хамгийн өндөр борлуулалттай дарс.

Ялангуяа Америкт амьдарч, сурч байсан монголчууд маш сайн мэддэг.

- Танай компани уг брэндийг хэзээнээс оруулж ирсэн бэ. Монголын дарс сонирхогчид хэр таашааж байна вэ?
- “Үellow tail” брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлэхийн тулд жил шахуу хөөцөлдөж, улмаар 2017 оны есдүгээр сараас худалдаанд гаргаж эхэлсэн. Монголын хэрэглэгчид маш сайн хүлээн авч байна. Бүтээгдэхүүний хүчтэй жимслэг, уухад тааламжтай амт нь Монголын хэрэглэгчдэд их таалагдаж байгаа. Монголын зах зээлд нэвтэрсэн энэ богино хугацаанд манай брэнд олон фэнтэй болж байгаад сэтгэл хангалуун байна. “Каселла” компанийн хувьд ч Монголын зах зээлд маш богино хугацаанд амжилттай нэвтэрсэн нь том сюрприз болсон.

ДАРСНЫ СОЁЛЫГ МЭДЭХГҮЙ БУРУУ УУГААД БАЙНА УУ ГЭХ
ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОДЛООСОО САЛЪЯ

- Борлуулалт сайтай байдгийн шалтгаан нь юутай холбоотой вэ?
- Ганц Монголчууд биш бусад орны хэрэглэгчийн дийлэнх нь дарсны талаар гүн гүнзгий мэдлэггүй байдаг гэсэн судалгаа бий.

Ихэнх хэрэглэгч дэлгүүрийн лангууны өмнө зогсоод ямар дарс сонгохоо мэдэхгүй төөрөгдөлд ордог. Дарсны талаар гүнзгий судалдаг мэргэжилтнүүд л ойлгохоор элдэв нэр томьёо, хэцүү нэршлүүдээс болж энгийн хэрэглэгчид ямар дарс сонгохоо мэддэггүй. Бодит амьдралд дарсны олон нэршлийг мэдэх ч шаардлагагүй юм. Энгийн хэрэглэгчдэд дарсыг өдөр тутамдаа хүртэж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх л хэрэгцээ бий. Энэ брэнд 2001 оноос маш бага хугацаанд дэлхийн зах зээлд тэргүүлэх байр сууриа эзэлж чадсан. Шалтгаан нь Америкийн зах зээлд түлхүү нэвтэрсэнтэй холбоотой. Нөгөө талаас Америкчууд Монголчуудтай ижил ам дарвигануулсан амтаас илүү хүчтэй жимслэг амтанд дуртай.

- Эндээс нэг асуулт ургаж байна. Дэлхий нийтээрээ яагаад “Үellow tail”-ийн сонгох болов?

- Нэгдүгээрт өөрийнх нь жимслэг амт. Нөгөө талаас жимс, кофены сүлэлдсэн зөөлөн боловч сэтгэл сэргээсэн амт нь хэрэглэгчийг татах нэгэн шалтгаан болдог. Мөн хэрэглэгч дэлгүүрийн лангууны ард очоод төөрөлдөх шаардлагагүй болсон. Олон янзын брэнд, нэршил дунд төөрөлдөлгүй, “Үellow Tail” брэндийг өнгөөр нь ялган авах боломжтой. Энэ нь сонгоход хялбар гэсэн үг шүү дээ.

Мөн хаана ч задлаад ууж болохоор эрэгддэг бөглөөтэй. Брэндийн урианд “Хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд хөгжилтэй, өнгөлөг байх” гэсэн санаа агуулагдана. Бид ч бас “Өнгөлөг амьдаръя” гэх уриатайгаар ажиллаж байна.

- “Үellow Tail” нь ямар зэрэглэлийн дарс вэ. Зарим хүмүүс дарсны зэрэглэлд их ач холбогдол өгдөг юм шиг ээ?

- “Үellow tail” брэндийн өөрийнх нь уриа гэвэл дарсыг хээнцэрлэж уухаа больё. Өөрөөр хэлбэл дарсыг заавал хэм хэмжээ, дүрэмд баригдаж уух албагүй гэсэн үг.

Яагаад заавал тансаг орчинд, үнэтэй хундаганд, ёсорхож хүртэх ёстой гэж... Дарсыг хаана ч, хэзээ ч, хэнтэй ч уух боломжтой. Энд зэрэглэл гэсэн нэр томьёо гаргаж ирээд, хайрцаглагдаад байх хэрэггүй. Дарсны соёлыг мэдэхгүй буруу уугаад байна уу гэх эргэлзээтэй бодлоосоо салъя. Бид сайн усан үзмээр хийсэн сайн дарсыг оруулж ирсэн. Энэ байдлаараа, уг дарсаараа амьдралаас таашаалыг ав, өнгөлөг бай гэх санааг л дэвшүүлж буй.

СТЭЙК, ШОРЛОГ ЗЭРЭГ ХҮНД ХООЛОНД “CABERNET SAUVIGNON”, “SHIRAZ” ТӨРЛИЙН УСАН ҮЗМИЙН ТӨРЛИЙН ДАРС ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ

 

- Нийт хэчнээн төрөл байдаг юм бэ?
- Монголд нийт 11 төрлийн дарсыг оруулж ирсэн. Хэрэглэгчид хамгийн ихээр таашаахуйц гэдэг утгаар нь дээрх төрлүүдийг сонгосон.

- “Үellow tail” брэндийг хоолныхоо төрөлтэй зохицуулан сонголтоо хэрхэн хийх вэ? 
- Стэйк, шорлог зэрэг хүнд хоолонд “Cabernet Sauvignon”, “Shiraz” төрлийн усан үзмийн төрлийн дарс илүү тохиромжтой. Хэрхэн хооллохоос шалтгаалж дарсныхаа төрлийг сонгож, усан үзмийнхээ төрлийг хоолтой зохицуулж хэрэглэх нь зөв. “Cabernet Sauvignon” бол маш хүчирхэг дарс. Улаан дарсны хаан нь гэж хэлж болно. Харин “Shiraz” бол улаан дарсны хатан нь гэх мэтээр тодорхойлж болно.

- Танай компанийн байгуулагдсан цагаасаа хойш ямар брэндийн дарсуудыг Монголын зах зээлд нийлүүлж байна вэ?
- Манай компани Франц улсаас дарс импортлон оруулж ирсэн анхдагч компаниудын нэг.

Дарсны соёлыг Монголынхоо хэрэглэгчдэд илүү өргөн цар хүрээгээр түгээх, харилцагчдадаа илүү мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2017 оноос дарсны импорт, худалдааны салбараа “InterWine” нэрийн дор өргөтгөн хөгжүүлж байна. “InterWine” салбар нь Франц улсын шилдэг бүс нутгуудын дарсыг импортлохоос гадна Герман, Испани, Итали, Чили, Өмнөд Африк, АНУ, Австрали улсуудын хамгийн шилдэг дарсыг Монголын дарс сонирхогчдодоо хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд өнгөрөгч онд АНУ-ын Калифорни мужид 142 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа цорын ганц дарсны брэнд “Beringer” брэнд, Австрали улсын алдарт “Yellow Tail” брэндүүдийг Монголд оруулж ирсэн. Цаашид ч бас бид дарсны гол бүс нутгуудаас нэр төрлүүдийг нэмэгдүүлэх төлөвтэй ажиллаж байгаа. Мөн харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотойгоор ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, сургалтыг явуулдаг. Жил бүр Франц  улсад өөрсдийн мэргэжилтнүүдээ сургадаг.  

Энэ завшааныг ашиглан удахгүй тохиох Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Монголынхоо бүх бүсгүйчүүд, ээж нартаа хүргэе. Та хайртай ээж, халамжит бүсгүйгээ дэлхийд алдартай “Yellow Tail” брэндийн дарсаар баярлуулаарай.

 
 
 

 

“Yellow Tail” брэндийн дарсыг та бүх сүлжээ дэлгүүрийн салбараас худалдан авах боломжтой.

 

 

x