Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Шар усны үерээс болгоомжил

Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна.

Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75%  нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90%  цастай, цасны усны нөөц нь  0.40 шоо.км байна.

Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай,  цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.

Сэрэмжлүүлэг

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Гуравдугаар сарын 07-ны 20:00 цагаас 08-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул голын сав газраар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө     5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн  байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 ХҮСНЭГТ: Томоохон голын сав газрын цасан дахь усны нөөцийн хэмжээ

Томоохон голуудын сав Сав газар дах цасан бүрхүүлтэй талбайн хэмжээ , % Цасны дундаж зузаан, см Цасны дундаж  нягт, гр/см3 Цасан дах усны нөөц, сая.kм3 
Сэлэнгэ 75 11.3 0.19 0.5
Орхон 70 18 0.18 1.21
Туул 69 14 0.2 0.96
Хараа 99 8 0.19 0.26
Ерөө 91 9 0.18 0.33
Чулуут  52 15 0.25 0.39
Идэр 73 18 0.18 0.54
Дэлгэрмөрөн 66 6.5 0.18 0.18
Эг 40 6 0.14 0.14
Шишхэд 88 6 0.18 0.19
Хэрлэн 58 9.3 0.18 0.96
Онон 59 6 0.1 0.1
Улз 90 11 0.19 0.43
Халх 91 6 0.12 0.46
Увс нуур Тэсийн гол 86 21 0.14 1.36
Завхан 66 22.5 0.17 3.09
Ховд 41 3.7 0.03 0.05
Булган 43 10 0.07 0.03
Бодонч 31 9 0.08 0.07
Байдраг 8 2 0.02 0
Түйн 1.9 1 0.04 0
Таац 1.2 1 0.04 0
Алтай Өвөр говь 1.4 1 0.1 0
Онги 5.8 0.3 0.02 0