2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ариунболд: Сарьсан багваахайд хүрвэл вирусээр өвчлөх аюултай

С.Энхцэцэг
2018 оны 3 сарын 7
MorninigNews.mn

-Энэ амьтан өөртөө 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг-

Сүүлийн өдрүүдэд хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байгаа сарьсан багваахайн тухай МУБИС-ийн биологийн тэнхимийн эрхлэгч Ж.Ариунболдтой ярилцлаа.

-Сарьсан багваахай гэх амьтны талаар иргэд мэдлэг муутай байдаг нь ажиглагддаг. Энэ амьтны талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Сарьсан багваахай нь сүүгээр бойжигч хөхтөн амьтан юм. Сүүгээр бойжигч дотроо ганцаархнаа нисэх чадвартай. Дэлхий дээр 5,000 орчим хөхтөн амьтан байдаг ба үүний 20 орчим хувийг сарьсан багваахай эзэлдэг.

Нийт 1,300 зүйлийн сарьсан багваахай байдгаас манай оронд 19 зүйл нь байдаг. Идэш тэжээлийн хувьд ялаа, шумуул, шөнийн эрвээхий болон бусад хортон шавжаар хооллодог. Ус бараадаж амьдардаг амьтан. Монгол орон сарьсан багваахайн зүйлийн баялгаараа ядуу, маш ядуу бүс нутагт хамаардаг. Жижиг биет амьтдаас сарьсан багваахай дэлхий дээрх хамгийн удаан үржилтэй нь бөгөөд өнөө үед орчны доройтлоос үүдэн устах аюулд ороод байгаа.

Ихэнх нь жилдээ ганц зулзага төрүүлэх тул тоо толгой нь огцом өсдөггүй. Too нь цөөрвөл буцаад сэргэх боломжгүй. Мөн сарьсан багваахай нь Монгол Улсын Засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын Улаан номд орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан.

-Сарьсан багваахайн тоо толгой буурснаар гарах үр дагавар нь юу вэ?

-Монгол орны ховор амьтдын тоонд орсон энэ амьтны тоо толгой буурснаар хортон шавж устгагч химийн бодисын хэрэглээ ихсэж байгаа бөгөөд энэ нь бусад зүйл амьтан, ургамал улмаар эко системийг аюулд оруулж, улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэй юм.

-Мэдээж аливаа асуудал хоёр талтай байдаг. Тэгэхээр энэ амьтны хувьд ач тус бас байж л таарна даа?

-Энэ амьтан хөнөөлт хортон шавжийн тоог зохицуулж ойг эрүүлжүүлдэг. Мөн тариа, ногоог хөнөөлт шавжаас хамгаалж ургацыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засагт ашиг тус үзүүлдэг төдийгүй баас нь сайн чанарын ургамлын бордоо болдог. Сарьсан багваахай нь идэмхий амьтан бөгөөд нэг цагийн дотор 1,000 ширхэг шумуул иддэг. Бүхэл шөнийн туршид өөрийн биеийн жинтэй ижил хэмжээний шавжийг барьж идэх чадвартай байдаг.

-Сүүлийн үед “Сарьсан багваахайн үүр авна” гэдэг зар их явах болсон. Энэ дагуу орон нутагт хүн бур хөл, толгой нь олдохгүй уул, хадаар хэсэх боллоо хэмээж байгаа.

-Сарьсан багваахай үр төлөө төрүүлэх, ичээлэх, өдрийг өнгөрөөхдөө хад, модноос хөлөөрөө доош харж, зүүгдсэн байдалтайгаар унтдаг. Тэд хэзээ ч үүр барьдаггүй. Барих ч чадваргүй. Тиймээс хад, модны завсар хөндий агуй болон хүний байгуулж бүтээсэн байгууламжид орогнодог. Орогнож буй газарт нь ямар нэгэн өвс ургамал, ноохой, үүр байдаггүй.

Тэгэхээр амнаас ам дамжсан худал мэдээлэлд итгэж, энэ амьтны үүрийг хайж явахдаа эд хөрөнгө, цаг зав, цаашилбал хад асганаас унаж амиа ч алдах эрсдэлтэй тулгараад байгаа юм. Мөн энэ амьтан нь өөртөө 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 төрлийн вирус нь хүнд халдварладаг. Жишээ нь: Галзуу (Rabies), Эбола (Ebola), Саарс (Sars), зэрэг халдварыг тээж, дамжуулдаг. Гэхдээ хүн оролдож, ойртохгүй л бол гэм хор учруулдаггүй. Янз бүрийн байдлаар биедээ ойртуулж хазуулбал вирусээр маш хурдан халдварлах аюултай байдаг. Иймээс сарьсан багваахайд ямар ч байдлаар ойртохгүй байх нь зүйтэй.

-Үүргүй учраас ичихгүй нүүдэллэж амьдардаг гэж ойлгомоор санагдаад байх юм. Гэтэл бас уул, хаданд байдаг гэхээр манай оронд өвөлждөг болж таараад.

-Сарьсан багваахай ичнэ, бас нүүдэллэнэ. Манай оронд 19 зүйлийн сарьсан багваахай байдаг. Намрын улиралд ихэнх зүйл нь дулаан газар луу нүүдэг. Цөөнх нь ичээлж үлддэг. Ичээлсэн үед тайван байдлыг нь алдуулж, сэрээх юм уу байршлыг нь багахан өөрчлөхөд л үхэлд хүрдэг эмзэг амьтан.

-Нэн ховорт тооцогдох энэ амьтны амьдрах нөхцөлийг нь алдагдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж байдаг болов уу?

-Ан амьтны тухай хуульд зааснаар ховор амьтан агнасан, барьсан, амьдрах орчныг нь алдагдуулсан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан болон худалдан авсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байдаг. Хууль зөрчсөн этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоодог.

x