2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн 173 автобусыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN

Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж,  автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. 

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобус нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5012:2011 улсын стандартад заасан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэж заасан шаардлагыг хангахгүй болсон, үйлдвэрлэгдсэнээс хойш 13 жил ашиглагдсан тул автобуснуудыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гаргасан байна. 

Замын цагдаагийн албанаас дээрх том оврын 173 автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж.  

Иймд тухайн аж ахуйн нэгжүүдэд шаардлага хангахгүй байгаа автобуснуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үйлчилгээнд явж буй том оврын автобуснуудыг үйлчилгээнд гарах бүрт нь хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж байхыг зөвлөж байна. 

 

 

Эх сурвалж: ЗЦА

 

x