2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн оношлогооны тоног төхөөрөмж хандивлалаа

ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN

“Сайншанд салхин парк” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд, Алтанширээ, Өргөн сумдын уулзвар нутагт салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны 8-р сард эхлүүлсэн бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг 2018 оны 10-р сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төслийн үр дүнд, 120 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдэхээс гадна шинээр бий болох ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурилагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтад орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

“Сайншанд салхин парк” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээндээ орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийгэмд тулгамдсан асуудлыг орон нутгын албаны хүмүүстэй харицан зөвшилцөн шийдвэрлэх талаар ажиллаж байна. Энэ удаад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 23,5 сая төгрөгийн үнэ бүхий чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо сайжирч, эмчилгээ болон чих хамар хоолойн зарим төрлийн мэс заслыг орон нутагтаа хийх бүрэн боломжтой болж байна..

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг болон эмнэлгийн эмч ажилтнууд оролцож,  талархал илэрхийллээ.

 
 
 

 

x