Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Өмнөд Солонгосын элч нартай дөрвөн цаг ярилцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай  элч нарыг хүлээж авч уулзан, зоог барьж, дөрвөн цаг орчим хугацаанд ярилцсан тухай Сөүлийн албаныхан өнөөдөр мэдээлжээ.

Уулзалтын үеэр Ким Жон Ун Солонгос үндэстнийг нэгтгэх үйл явцад түүхэн чухал үүрэг гүйцэтгэх их хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар ерөнхийлөгч Мүүн Жэ Иний саналыг элч нараас сонссоны дараа их удирдагч өөрийн саналыг хэлж, талууд харилцан зөвшилцөлд хүрлээ” гэж мэдээлжээ.

Чухам ямар асуудлаар зөвшилцөлд хүрснийг мэдээлээгүй байна.

Өнгөрсөн сарын эхээр Пёньяны тусгай элчээр Сөүлд зочилсон удирдагчийн дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид дээд хэмжээний уулзалтын урилга гардуулсан юм.

Гэвч энэ уулзалтыг хийхийн тулд Вашингтон-Пёньяны хооронд яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай байгаа. Мөн Пёньян цөмийн зэвсгээс татгалзах амлалт өгөх хүртэл уулзалт болохгүй гэж АНУ-ын тал мэдэгдээд байгаа юм. Хойд Солонгосын талын мэдээлж байгаагаар уулзалт, оройн зоог 18:00 цагаас 22:12 цаг хүртэл үргэлжилж, олон сэдвээр халуун дотно яриа өрнүүлсэн гэнэ.

Гэвч уг мэдээнд цөмийн зэвсгээс ангижрах тухай ганц ч үг дурдагдаагүй байна.

Өчигдөр үдээс хойш Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газрын даргаар ахлуулсан 5 тусгай элч, 5 туслах ажилтан, нийт 10 хүнтэй төлөөлөгчид Пёньян руу ниссэн юм.

Тэд өнөөдөр Хойд Солонгосын албаныхантай уулзсаны дараа орой нь Сөүлд буцаж ирэх гэнэ.

 
 
 

 

Эх сурвалж: Japan Times