Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Оюун өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ИЗНН-ын даргаар Ц.Ганхуяг ажиллахаар боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Мөн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

Иргэний Зориг Ногоон нам нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь  хүсэлтээр намын даргаас чөлөөлжээ.

Иргэний Зориг Ногоон намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.   

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх