Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

“The Shape of Water” кино нийт ДӨРВӨН ОСКАР хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

90 дэх удаагийн Академийн Шагнал гардуулах ёслол сая болж өнгөрлөө. Энэ удаагийн Оскарын гол өрсөлдөөн Гуиллермо Дэл Торогийн “The Shape of Water”, Кристофер Ноланы “Dunkirk”, Мартин МакДонагийн “Three Billboards Outside Ebbing, Missouri” бүтээлүүдийн хооронд болсон юм.

Ингээд “The Shape of Water” кино нийт дөрвөн Оскар хүртэж шилдэг бүтээлээр тодорлоо. Гуиллермо Дэл Торогийн уг бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг бүтээлийн дизайн шагналуудыг хүртсэн байна.

Энэ жилийн шилдэг эрэгтэй жүжигчний Оскарыг “Darkest Hour” киноны дүрээр Гэри Олдмэн авлаа. Харин эмэгтэй шилдэг жижигчнийг “Three Billboards Outside Ebbing, Missouri” киноны гол дүрийг бүтээсэн Фрэнсис Макдорманд хүртжээ.

Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.