Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новактай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.
Уулзалтад Оросын талаас ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский, ЭХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, орлогч дарга нар болон яамны бусад удирдах албан тушаалтнууд, Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, харьяа газрын дарга нар, “Диспетчетрийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл оролцов.
Мөн энэ үеэр Монгол, Оросын эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж, цаашдын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.
Эх сурвалж: Эрчим хүчний яам