Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Месси шинэ амжилт тогтоолоо

SPS телевиз
2018 оны 3 сарын 5
SPS
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн хамгийн онцлох тоглолтоор мэдээж тэргүүлэгч Барселона болон тэднийг хамгийн ойр нэхэж буй Атлетико Мадрид клубуудын тоглолт байсан юм.

Барселона хотод явагдсан энэхүү тоглолт ердөө ганц гоолоор шийдэгдсэн бөгөөд тоглолтын 25 дахь минутад Аргентины шилдэг довтлогч Лионель Месси чөлөөт цохилтоос нэгэн гайхалтай гоолыг оруулжээ. Энэхүү гоол нь түүний замналын 600 дахь гоол болон бүртгэгдсэн ба нийслэлийн Атлетикогоос найман оноогоор холдоход тус хүргэж чадсан юм. Ийнхүү тэрбээр клубынхээ төлөө 539, шигшээ багийн өмсгөлтэйгөө 61 гоол тус тус оруулаад байна.

Энэ улирлын 27 тоглолтод ердөө 12 гоол хаалгандаа алдаад байгаа Барселона клуб Испанийн лигийг 69 оноотой итгэл төгс тэргүүлж буй бол Атлетико Мадрид 61, Реал Мадрид 54, Валенсиа 53 оноотой тус тус удаалж байгаа юм.

Зураг