Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс 15-аас доош насны бэлгийн харилцааг автоматаар хүчингийн хэрэгт тооцно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Франц улсад 15-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хэргийг автоматаар хүчингийн хэрэгт тооцож байх шинэ хууль батлах гэж байгааг тус улсын хүйсийн тэгш эрхийн асуудал хариуцсан сайд мэдэгджээ.

Хэрвээ хоорондоо зөвшилцсөн буюу хүчлээгүй гэдгийг баталсан тохиолдолд одоогийн хуулиар 15 нас хүрээгүй хүүхэдтэй харилцаанд орсон насанд хүрэгч шийтгэлгүй өнгөрөх боломжтой байдаг юм.

Саяхан 29 настай эрэгтэй 11 настай охинтой бэлгийн харилцаанд орсон хэрэгт хүчээр үйлдсэн гэх баримт олдоогүй тул шийтгэлгүй өнгөрсөн нь Францын нийгэмд дуулиан дэгдээж байв. Шинэ хуулиар ийм хэргийг автоматаар хүчингийн хэрэгт тооцож, насанд хүрэгчээс зөвшилцсөнийг харуулах баталгааг шүүх хурал дээр шаардана. Харин хохирогчоос ямар нэг баталгаа огт нэхэхгүй болж байгаа гэнэ.

Насны босгыг хэдээр тогтоох тухай маргаан хэдэн сарын турш үргэлжилжээ. Тухайлбал хууль зүйн сайд Никол Бэллубет 13 насаар хязгаарлах саналтай байсан юм.

Харин ерөнхийлөгч Эммануэл Макрон 15 насыг дэмжиж байжээ. Шинэ хуулийн төслийг ирэх Лхагва гарагт засгийн газраар хэлэлцүүлж, дараа нь парламент руу илгээхээр болсон байна.

Их Британид ийм насны босгыг 16 гэж тогтсон байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Independent