Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Музей үзэхдээ 16:30 цагаас өмнө очиж үйлчлүүлэхийг зөвлөж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Орон даяар “Музейн нээлттэй өдрүүд” болж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд хот, хөдөөгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

БСШУСЯ Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Гуравдугаар сарын 7-ныг хүртэл  бүх музей өөр, өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Эдгээр музей нь ажиллах өдрөө сүүлийн үзэгчийг 16:30 цаг хүртэл хүлээн авч үйлчилдэг. Учир нь ихэнх музей  хаах цагтаа үзэгчидээ гаргаж хаалгаа барихгүй бол дохиолол нь тухайн цагаас хамаарч ажиллаж эхэлдэг юм. Тиймд иргэд та бүхэн 16:30-аас өмнө очиж үйлчлүүлэхийг зөвлөж байна” гэв.

Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:

Д/д
 
Музейн нэр Хаяг, Утас Цагийн хуваарь
1 Төрийн түүхийн музей Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435 10:00-17:30 (Даваа-Баасан)
2 Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071 Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00
3 Үлэг гүрвэлийн төв музей Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464 Өдөр бүр 09:00 - 18:00
4 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей  Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986 Даваа-Баасан 10.00-17.00
5 Монгол цэргийн музей  Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843 Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6 Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911 Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
7 Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320 Даваа-Баасан 10.00-18.00
8 Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788 Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00
9 Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799 Даваа-Баасан 09.00-17.00
10 Монголын Уран зургийн галерей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177,  11-33168 2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00

“Музейн нээлттэй өдрүүд” нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.