Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

“National Geographic Traveller” фото зургийн уралдаанд Казах анчны хөрөг шалгарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN

Их Британий “National Geographic Traveller” сэтгүүл жил бүр аялагчдын фото зургийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

2018 оны шалгаруулалтын дүн гарч, төрөл тус бүрийн шагналын эздийг зарлажээ. “Хүмүүс” төрөлд өрсөлдсөн гэрэл зурагчин Симон Моррис Монгол орны баруун хэсэгт аялж явахдаа буулгасан Казах анчны хөргөөр шагналын эзэн болсон байна.

Шүүгчид түүний бүтээлийг “анчны ертөнцөд биднийг татан оруулах мэт сэтгэгдэл төрүүлсэн” гэж онцолжээ.

 

 

Эх сурвалж: National Geographic