Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРАВДУГААР САРЫН 5: Ирээдүйн төлөө удирдах

ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
 

-Ирээдүйд болох үйл явдлуудыг таамаглах нь хий дэмий зүйл-

Ирээдүйд юу болох талаар мэдэхийн тулд турших ялгаатай авч хоршиж болох хоёр арга бий. Үүнд:

  • Эдийн засаг, нийгмийн зогсонги байдал болон үүний бүрэн нөлөөг ашиглах, өөрөөр хэлбэл аль хэдийн биеллээ олсон ирээдүйг таамаглан хүлээх.
  • Арай төрөн гараагүй шинэ санаагаар ирээдүйд юу болохыг чиглүүлэн хэлбэршүүлэх буюу ирээдүйг өөрсдөө бий болгох.

Аль хэдийн биеллээ олсон ирээдүй бол тухайн бизнесийн дотор биш харин нийгэм, мэдлэг соёл, ёс заншил, үйлдвэрлэл болон эдийн засгийн нөхцөл дэх өөрчлөлт юм. Түүнчлэн, энэ нь томоохон чиг хандлага буюу давтамж доторх өөрчлөлт гэхээс илүү давтамжийн хувирал юм.

Аль хэдийн давтагдаж байсан үйл явдал ирээдүйд дахин давтагдахыг урьдчилан таамаглаж гадны хүний нүдээр харах нь шинэ боломжийг нээж өгч байгаагаас ялгаагүй бөгөөд үүнийг харж чаддаг болох хэрэгтэй. Тэгвэл ямар ажил хийгдэх боломжтой, мөн шаардлагатайг олох хэцүү биш болно. 

Боломж хэзээд бидэнтэй ойр байдаг бөгөөд бид эхлээд зөвхөн давтамжийг нь харах хэрэгтэй. Ирээдүйг таамаглах нь таныг гагцхүү асуудалд л унагана. Гүйцэтгэх зүйл бол тэнд юу байгааг удирдаж мөн юу байх боломжтойг үүсгэхийн тулд ажиллах юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Эдийн засаг эсвэл нийгэмд учирсан зогсонги байдлыг олж хараад өөрийн байгууллагадаа ашигтайгаар ашиглах боломж байгаа эсэхийг судал. Энэхүү өөрчлөлт нь бизнест тань нөлөөлөхөд хэдий хэмжээний хугацаа шаардлагатай болохыг тогтоо. Ажиглалтаасаа ашиг олох бизнес төлөвлөгөөг гарга.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.