Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн эртний шивээсийг Египетийн занданшсан шарилнаас илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Британий музейд хадгалагдаж байсан эртний Египетийн хоёр шарилнаас саяхан шивээснүүд олсон нь дэлхийн хамгийн эртний дүрслэлтэй шивээст тооцогдож байна.

Нийтийн тооллын өмнөх 3351-3071 оны үед амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний шарил байгалийн замаар занданшиж, өнөөг хүртэл хадгалагджээ. Тэднийг 100 орчим жилийн өмнө илрүүлж, музейд байрлуулсан ч гарын дээд хэсэгт байрлах шивээсийг нь сая л тусгай техникээр илрүүлж, “Journal of Archaeological Science” сэтгүүлд нийтлүүлсэн нь энэ юм.

Нэг үгээр хэлбэл энэ нээлт нь хүн төрөлхтний шивээсний түүх 5,000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг баталж байна. “Gebelein Man A” гэж нэрлэсэн эрэгтэйн гарын булчин дээр Африкийн хойд хэсэгт амьдардаг зэрлэг хонины (аргаль) дүрсийг шивсэн байгаа юм. Харин “Gebelein Woman” гэгдэх эмэгтэйн гарын арьсан дээр хэд хэдэн S үсэг хэлбэртэй дүрс байгааг чухам юу болохыг судлаачид тайлж чадаагүй байна.

 

Үүнээс өмнө хамгийн эртнийхэд тооцож байсан занданшсан шарилууд дээрх шивээснүүд голдуу геометрийн дүрснүүд байжээ.

Энэ хоёр хүн нь эзэнт гүрнүүдийг үүсэхээс өмнө Египетэд амьдарч байсан юм. Эрэгтэй нь нуруундаа хутгалуулж амиа алдсан гэдгийг 2012 онд тогтоож байв. Анхны фараон нийтийн тооллын өмнөх 3100 онд Египетийг нэгтгэж төр улсаа байгуулж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: The Guardian