Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Нөхцөл байдлыг нуусан, Монгол Улсыг өрөнд оруулж буй хууль бус этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mp.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкнаас авсан 172 сая долларын зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2018 оны нэгдүгээр сарын 23-нд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариу ирсэн. 

2013 онд би Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудлаар ХМХ-ээр яриа өгч байсан. Тухайн үед миний яриа Арбитрын шүүхэд нотлох баримт маягаар нөлөөлж болзошгүй байсан учраас энэ асуудлыг сөхөөгүй. Харин одоо асуудал бүрэн эцэслэн шийдэгджээ.

Хамгийн гол нь хэвлэлээр 51 сая, 99 сая доллар гэж янз бүрээр ярьж байна. Би сүүлд хэвлэлийнхэнд 172 сая долларын тухай ярьсан.

Энэ ямар учиртай гэхээр 2007 онд Стандарт банкны нөхдүүд Монгол Улсад орж ирээд 20 сая долларын гэрээ хийж байсан, дараа нь 2009 онд 36 сая ам. долларын гэрээ хийсэн байна.

Дараа нь 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая доллар болгосон. Ингээд 2010 ондоо шинэ гэрээ байгуулж, 75 саятай зэрэгцүүлж 27 сая долларын гэрээ байгуулсан. 2011 онд 27 сая долларын гэрээндээ нэмэлт оруулж 34 сая ам.долларын гэрээ байгуулсан. Нийтдээ 172 сая долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд хийчхэж. "Жаст Групп" Стандарт банкнаас авсан зээлийн гэрээ ийм байна.

Яригдаж буй гарын үсгүүдийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Эрдэнэт үйлдвэр компанийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн Оросын талыг хариуцсан захирал, Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Д.Галбаатар нар энэхүү 172 сая долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан.

Эдгээр хүмүүс арбитрын шүүхэд өөрсдийн гарын үсэг биш гэж маргаан үүсгэсэн байдаг.

Манай Шүүхийн Шинжилгээний Үндэсний төв болон Английн Эндрю Гилс хэмээх хүний гаргасан дүгнэлтээр 75 сая ам.долларын гэрээ хуурамч учраас Эрдэнэт үйлдвэр хариуцахгүй, 34 сая ам.долларын нэмэлт гэрээ мөн хуурамч учраас хариуцахгүй, 27 сая ам.долларын зээлийг хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Харин үлдэгдэл нийт 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр хариуцаж төлнө гэсэн байгаа юм.

Сар бүр 900,000 долларын хүү, торгууль төлж байгаа. Энэ тоо нэмэгдсээр 109 сая болсон байна.

Жаст групп Хадгаламж банкаар /одоо Төрийн банк болсон/ гэрээ хийж авсан. 

172 сая долларын 51 буюу 109 сая долларыг Эрдэнэт үйлдвэр, үлдсэн 121 сая долларыг Төрийн банк төлөхөөр болчхоод байна. Өөрөөр хэлбэл, Төрийн банк өрөнд орох аюултай нөхцөл байдал үүссэн байгаа юм.

Мөн Стандарт банк Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа. 

Тиймээс ийм нөхцөл байдлыг нуусан, дарсан, Монгол Улсыг өрөнд оруулж буй хууль бус этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. 

Зээлийн гэрээг хийхэд анх зээлийн шугамыг хэн нээв, зээлийн өөрчлөлтийг хэн гаргав, энэ олон өөрчлөлтүүдийг хэн гаргахыг зөвшөөрөв гэдгийг хөөцөлдөж мэдэх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн нь гаргаж тавих цаг болсон.

Мөн энэ нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, санаатайгаар төөрөгдүүлсэн, Монгол Улсыг ялагдахад хүргэсэн, ямар нэгэн шууд болон шууд бус үйл ажиллагаа явагдсан бол хариуцлага тооцох хэрэгтэй.

Маргаан 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая доллар байгаа боловч цаашдаа хэд болж өсөхийг мэдэхгүй байна. Тиймээс 51 хувиа алдлаа гэсэн улстөрч, ХМХ-ийнхний яриа үнэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.