Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын H-2B визийг ДӨРӨВДҮГЭЭР сарын 1-нээс олгохоор болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ЭСЯ-наас 2018 оны нэгдүгээр сарын 19-нд Н-2 визний асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм.

Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болсон байна.

Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргажээ.

Уг залруулгад:

АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс 1 дүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн ярилцлаган дээр мэдээлсэн шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна. 

Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь 3 дугаар сарын 1-нээс олгогдож эхэлнэ гэснийг 4 дүгээр сарын 1-н болгон залруулж байна гэжээ.

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ