Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад Винни Пухыг дахин хоригложээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Хятадын Коммунист Нам үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ши Жиньпинд насаараа улс орныг удирдах боломж олгох гэж байгаагаа зарласан.

Уг нь түүний бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусах ёстой. Гэтэл дараалан хоёроос дээш удаа ерөнхийлөгчөөр сонгогдохыг хориглосон одоогийн заалтыг хасах гэж байгаа юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн Ням гарагийн оройноос эхлэн Хятадын интернэт ертөнцөд шинэ хязгаарлалтууд хийж эхэлжээ.

Тухайлбал Ши Жиньпинтэй адилтган шоглодог Винни Пухын зураг, хөдөлгөөнт дүрснүүд интернэтээс алга болж эхэлсэн байна. Олон жилийн турш түүнийг хүмүүс энэхүү хүүхэлдэйн киноны баатартай адилтгадаг болсон. Өмнө нь иргэдийг Винни Пухын нэрийг бичих эрхгүй болгож байжээ.

 

Мөн “үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”, “дахин сонгогдох”, “өөрийгөө хаанаар өргөмжлөх”, “хоёр удаа сонгогдох” зэрэг үгнүүдийг Хятадын интернэт сүлжээнд нийтлэгдэхгүй болгон хориглож эхэлжээ.

Иргэд энэ арга хэмжээнд бухимдсан сэтгэгдлээ сошиал сүлжээнд илэрхийлсээр байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Verge