Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун эцгийнхээ хамт хуурамч паспорт ашиглан гадаадад аялж байсныг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний талийгаач эцэг Ким Жон Ил нар Бразил улсын иргэний хуурамч паспорт ашиглан 1990-ээд оны үед барууны орнуудад зорчиж байсныг тагнуулын эх сурвалжаас олж мэдсэнээ Ройтерс агентлаг мэдээллээ.

Хойд Солонгосыг захирагч гэр бүл хуурамч бичиг баримт хэрэглэдэг тухай мэдээлэл өмнө нь тарж байсан ч энэ удаагийнх шиг фото хуулбар нь ил гарч байгаагүй юм.

Мэдээлэл гарсны дараа Бразил улсын гадаад хэргийн яам паспорт хэрхэн тэдний нэр дээр гарсныг шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бразилын хоосон паспортыг гадаадын консулууд руу илгээж, тэнд нь хэвлэж гаргадаг байна.

 

Кимийн гэр бүлийнхэн хуурамч паспортоор өрнөдийн хоёр ч орноос виз авахаар мэдүүлж байсныг өрнөдийн тагнуулын байгууллагын таван эх сурвалж баталжээ. Паспортууд дээр Ким Жон Уныг “Josef Pwag”, Ким Жон Илийг “Ijong Tchoi” гэсэн нэрээр нэрлэсэн байв.

Харин тухайн үед тэдэнд виз гарсан эсэх тодорхойгүй байгаа юм. Мөн эдгээр паспортуудаар Бразил, Япон, Хонг конгод зорчсон байх магадлалтайг тагнуулынхан мэдээлжээ.

10 жилийн хугацаатай олгогдсон паспортуудыг Прага дахь Бразилийн элчин сайдын яам 1996 оны хоёрдугаар сарын 26-нд хэвлэсэн гэх дардас байгаа юм.

Ким Жон Уны паспорт дээр төрсөн өдрийг нь 1983 оны хоёрдугаар сарын 1 гэсэн бол эцгийнх нь паспорт дээр 1940 оны дөрөвдүгээр сарын 4 гэсэн байна. Тэднийг Бразилийн Сан Пауло хотод төрсөн гэж бүртгэжээ.

Ким Жон Ун багадаа Швейцарийн олон улсын дунд сургуульд элчин сайдын жолоочийн хүүхэд гэсэн хуурамч нэрээр суралцаж байсан гэх баримт байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters