Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны хаврын хичээлийн жилийн сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын тухай мэдэгдэл

ikon.mn
2018 оны 2 сарын 28
Сурталчилгаа
 

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын хятад хэлний сургалттай сургуулиудын дунд 2018 оны хаврын хичээлийн жилийн “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг. Зохион байгуулагч 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан, МУИС-ийн Күнзийн Институт

Хоёр. Сонгон шалгаруулалт

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

1. Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид.

2. Хамрагдах тоо

Монгол Улсын хэмжээнд шалгалт зохион байгуулах ба босго оноо давсан (60 оноо) сурагчдыг оноогоор жагсаан нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3. Тэтгэлэгийн хэмжээ

Сурагч тус бүр 3,000 юань (татварын өмнөх дүн)

4. Тэтгэлэгийн болзол

  • Сурлагын дүн онц сайн, тухайн сургуульдаа өнгөрсөн улирлын сүүлийн шалгалтанд эхний 10 дотор жагссан.
  • Хятад хэл, соёлыг судлах, суралцах эрмэлзэлтэй, аливаа хятад хэл соёлын тэмцээн, арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх.

“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр

1. Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2. Хамрагдах тоо

Монгол Улсын хэмжээнд шалгалт зохион байгуулах ба босго оноо давсан (60 оноо) сурагчдыг оноогоор жагсаан нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3. Тэтгэлэгийн хэмжээ

Сурагч тус бүр 3000 юань (татварын өмнөх дүн)

4. Тэтгэлэгийн болзол

  • Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээр дээгүүрт жагсдаг.
  • Өрхийн орлого харьцангуй бага.

Гурав. Шалгаруулах арга

1. Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувьтай тэнцэх сурагчдыг нэр дэвшүүлж шалгалтанд оруулах ба улсын сургуулийн сурагчид тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөрт оролцох боломжтой, хувийн сургуулийн сурагчид зөвхөн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой.

2. МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн санд хүргүүлж эцсийн дүнг гаргана

3. Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

Дөрөв. Хугацаа

Бүртгэлийн хугацаа: 2018 оны 3-р сарын 1-ний өдрөөс 3-р сарын 2-ны өдрүүд

Шалгалтын мандат олгох хугацаа: 2018 оны 3-р сарын 8-ны өдөр

Шалгалт: 2018 оны 3-р сарын 11-ны өдөр 14:00-16:00 хооронд МУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.

Эцсийн дүнг 2018 оны 3-р сарын 19-ний өдөр зарлана

Тав. Бүртгэл

Сургуулиуд нэр дэвшүүлж буй сурагчдын жагсаалт болон тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Бүртгүүлэхдээ сурагчийн хувийн хэрэг болон иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээний хуулбрыг заавал өгнө.

Зургаа. Холбоо барих

Холбогдох утас: Жанг Линг: 95890278 /Хятад хэл/

Б.Заяа: 99089447 /Монгол хэл/

И-мэйл: cul_edu_boc@163.com

Долоо. Холбогдох шаардлага

  1. Сургуулиуд шалгаруулалтад оролцох болзол хангасан эсэхийг сайтар нягтлах ба хэрэв худал мэдээлэл өгсөн бол тухайн сургуулийн санал болгох эрхийг цуцлах болно.
  2. Шаардлагын дагуу материал илгээгээгүй, заасан цахим хаягруу илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүчингүйд тооцох болно.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх бүрэн эрхтэй болно.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

2018 оны 2-р сарын 28-ны өдөр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.